“ЗАЛУУЧУУД БИДНИЙ ОРОЛЦОО” ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Нийтэлсэн Админ  /  Огноо 9 сар 03, 2018

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛЬ”-ийн хүрээнд жил бүрийн 08 сарын 25-ны өдрийг “ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан аймгийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Дуу бүжгийн Боржигин чуулга, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр 1 ОНХХ-тэй хамтран 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТӨӨР ЭХ НУТГАА ШИНЭЧИЛЬЕ” уриан дор “ЗАЛУУЧУУД БИДНИЙ ОРОЛЦОО” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгөөр аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл нээж үг хэлж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Г.Батзам, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж орон нутгийн залуучуудад хэрэгцээт мэдээ мэдээллийг хүргэсэн.
Мөн өдөрлөгийн үеэр Үндэсний шилдэг илтгэгэч, ментор Г.Мөнгөн хүрэлцэн ирж залуу хүн бүрт өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, залуу хүн амьдралынхаа зорилго чиглэлийг хэрхэн зөв тодорхойлсноор амжилт, үр дүнд хүрч чадах болон дэлхийн хөгжлийн хурдацтай өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх сонирхолтой мэдээ тоо баримттай “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, МАНЛАЙЛАЛ” сэдэвт илтгэл, лекцийг орон нутгийн залуучууддаа сонордуулсан.
Мөн өдөрлөгт оролцож буй залуусыг нийт 9 багт хуваарилан “3х3” сагсан бөмбөгийн тэмцээн, “Би чадна”, “Сэлфи тайм” гэсэн спортын хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж, залуучуудын багаар ажиллах чадвар, тэдний сэтгэлгээ ур чадварыг нэмэгдүүлэх хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулсан.
3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Наранболд ахлагчтай Шивээ-Овоо ХХК-ийн баг тэргүүлж, Баярмаа ахлагчтай “Найзуудаа дэмжье баг”, Тамир ахлагчтай “Жигүүр” багууд удаах байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.
“Би чадна” хөгжөөнт тэмцээнд Мөнхбаатар ахлагчтай “Мартагдахгүй л юмсан даа” баг тэргүүлж, Баярмаа ахлагчтай “Найзуудаа дэмжье” баг, Буяннэмэх ахлагчтай Эрүүл мэндийн газрын багууд удаалсан. Нийт багийн гиүүдийн дунд зохион байгуулагдсан “Сэлфи тайм” зургийн тэмцээнд Буяннэмэх ахлагчтай Эрүүл мэндийн газрын баг тэргүүлж, Баярмаа ахлагчтай “Найзуудаа дэмжье” баг, Эрхэмбаатар ахлагчтай “5-р сургуулийн” багууд удаах байруудад шалгарсан.
Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдсан тэмцээн уралдааны дүнг багийн нийт дүнгээр жагсааж шилдэг 3 багийг шалгаруулж, шагнаж урамшууллаа.
Тэмцээний нийт дүнгээр Баярмаа ахлагчтай “Найзуудаа дэмжье” баг, тэргүүн байр Буяннэмэх ахлагчтай Эрүүл мэндийн газрын баг 2-р байр, Мөнхбаатар ахлагчтай “Мартагдахгүй л юмсан даа” баг 3-р байранд тус тус шалгарч өргөмжлөл, ТБ центрээр үйлчлүүлэх эрхийн бичгийн эзэд боллоо.
Тус өдөрлөгийн үдшийн арга хэмжээнд Дуу бүжгийн Боржигон чуулгын дуучид болон залуу бүжигчид уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлсний зэрэгцээ Хип хоп, реп дуучин Н.Цэцэнбилэг /Цэцэ/ болон залуу уран бүтээлч Дон Диор /Don Dior/ хүрэлцэн ирж Говьсүмбэрийн залуучуудад маань сюрприз барилаа. Өдөрлөгт нийгмийн бүхий л бүлгийн нийт 100 гаруй залуучууд хамрагдсан.

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Ил тод байдал Онцлох Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 24
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАСАН АЖЛЫН ТАЙЛАН
6-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Сэтгэгдэлгүй