ЗАРЛАЛ


Нийтэлсэн Админ  /  Огноо 9 сар 24, 2018

“ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ” УРАЛДААНЫ УДИДАМЖ

2018.09.18

Зорилго: Хүүхдийн оролцоог идэвхижүүлэх, багаар чиглүүлэгч багштай хамтран ажиллах аргад сургах, сурагчдад эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг таниулах, тэдэнд бие даан судлах, судалсан сэдвийн хүрээнд оновчтой санал бодлоо илэрхийлж, тулгамдаж байгаа асуудал хөндөж, шийдвэрлэх арга замыг тодорхойлон ажиллах чадварыг эзэмшүүлэх.

Зохион байгуулагч: ГБХЗХГ, БСУГ, Дуу бүжгийн боржигон чуулга

Хамрах хүрээ: Говьсүмбэр аймгийн ЕБС 11-12-р ангийн сурагчид оролцоно.

Сэдэв: 

  1. Багш нар хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг хичээлдээ хэрхэн ашигладаг вэ.
  2. Үе тэнгийн дарамт шахалт танай сургуульд байна уу.
  3. Сэтгэл зүйч сургуулийн хүүхдүүдэд хэрэгтэй юу
  4. Цахим тоглоомын сул ба давуу тал
  5. Хүүхэд бид хөдөлмөр эрхлэх нь зөв үү.

Тавигдах шаардлага:

  1. Эрдмийн ажлыг 3-5 сурагчтай баг хамтран бичнэ. Сурагч бүр өөрийн гэсэн үүрэг оролцоотой байх.
  2. Чиглүүлэгч багш сургуулийн нийгэм судлалын багш эсвэл нийгмийн ажилтан байна. Хүүхдэд зөвлөн тусласан байх.
  3. Эрдмийн ажил 7-10 хуудас, Arial 12 фонд, мөр хоорондын зай 1,5 байх
  4. Үг үсгийн утга найруулгын алдаагүй байх
  5. Гол утга санааг дүгнэлт хэсэгт тодорхой оруулсан байх
  6. Хугацаа хоцорсон шаардлага хангахгүй материал хүлээн авахгүй, материалыг буцаан олгохгүй.
  7. Судалгаа, тоон мэдээлэлтэй байх
  8. Сурагчийн овог, нэр, сургуулийг эрдмийн ажлын нүүрэнд бичсэн байх, чиглүүлэгч багшаар хянуулж гарын үсэг, тамга тэмдэг дарсан байх
  9. Эрдэм шинжилгээний ажил өмнө нь мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэлд нийтлэгдээгүй байна.

Зохион байгуулалт: Эрдэм шинжилгээний ажлыг бичих явцад багууд зөвлөгч багш нараас арга зүйн зөвлөгөө сургалт, мэдээлэл авч болно. Эрдмийн ажлыг сурагчид болон шүүгч нарт танилцуулж шийдвэрийг гаргана. Сурагчид эрдмийн ажлыг 3 мин багатааж ppt-ээр танилцуулна, 2 мин асуулт хариулт явагдана.  Сургууль бүр багаа дэмжин сурагчдыг хамруулсан байх ба оноонд хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн саналыг харгалзан үзнэ.

Хугацаа: Дуу бүжгийн боржигон чуулгат 2018 оны 10 сарын 28-ны 14:00 цагт зохион байгуулна. Материалыг 2018 оны 10 сарын 26-ний өдөр ГБХЗХГ-т хүлээн авна.

Шагнал:  Багаараа:  Тэргүүн байр Өргөмжлөл 200.000 төгрөг, Дэд байр Өргөмжлөл 150.000 төгрөг, Гутгаар байр Өргөмжлөл 100.000 төгрөг

Чиглүүлэгч багш: Тэргүүн байр 50.000 төгрөг

Ангилал Зар мэдээ Мэдээ
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 12
“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ӨСВӨР НАСНЫ ХҮНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ БА АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Сэтгэгдэлгүй