ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХАМТАРСАН БАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.


Нийтэлсэн Админ  /  Огноо 11 сар 01, 2018

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУБ хамтран 2018 оны 10 сарын 29-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль-иар үүрэг хүлээсэн ХАМТАРСАН БАГ-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг эрт илрүүлэх, нөхөн сэргээх ажлыг шуурхай зохион байгуулах, хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор аймгийн ХАМТАРСАН БАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ-ийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр Сүмбэр сум, Шивээговь сум, Баянтал сумын хамтарсан багийн ахлагч нар болох Сумын Засаг дарга нар 2017, 2018 онд авч хэрэгжүүлсэн 43 кейсийн талаарх тайланг танилцууллаа.
Хамтарсан багуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх зорилгоор хамтарсан багуудыг тайланг сонсож, 3 хамтарсан багт 1.000.000 төгрөгийн урамшуулал, бичиг хэргийн багцаар шагнаж урамшууллаа.
Цаашид хамтарсан багууд урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллах, туршлага судлах аялалаар Төв аймаг, Улаанбаатар хотын Чингэлттэй дүүргийн хамтарсан багийн үйл ажиллагаатай багаараа явж танилцах, хамтарсан багийн гишүүдэд сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх сургалтыг авах зэрэг санал гаргалаа. Өдөрлөгийн арга хэмжээнд нийт 30 хүн хамрагдлаа. 

Ангилал Ангилагдаагүй Мэдээ Онцлох Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 19
ЗАЛУУ ХҮН ТА-ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ ЗАЛУУЧУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГАН 2018-11-06-07-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Байгууллагын даргын тушаалууд

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.