Говьсүмбэр аймгийн Залуучуудын хөгжлийн дэмжих дэд хөтөлбөр


Нийтэлсэн Админ  /  Огноо 11 сар 30, 2018

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР

2018-2020 он

НЭГ. Нийтлэг үндэслэл

“Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр,  Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжсэн бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж тусгасан.

Монгол улсын Засгийн газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүтцийг шинээр бий болгож, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” анх удаа батлагдлаа.

Иймд залуучуудын өөрсдийн оролцоонд суурилсан бодлогыг хэрэгжүүлэх үзэл баримтлалыг чухалчлан “Залуучуудын хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж байна.

Аймгийн нийт хүн амын 40.5 хувийг 18-34 насны залуучууд эзэлж, 63.1 хувийг хөдөлмөрийн насны хүн эзэлж байна.

   
Үзүүлэлт 2012 2013 2014 2015 2016
Хөдөлмөрийн насны хүн ам 9688 10191 10097 9761 10059
Эдийн засгийн идэвхтэй хүн ам 3432 5559 5620 6253 6238
Хөдөлмөр эрхлэдэггүй залуучууд 2468 2626 2429 1044 1128

     Аймгийн ПТК-д суралцаж байгаа залуучуудын судалгааг авч үзвэл 2017-2018 оны хичээлийн жилд 602 суралцагч суралцаж байна. Нийт суралцагчдын 140 эмэгтэй, 462 эрэгтэй суралцагчид хамрагдаж байна. Үүнээс: Мэргэжлийн боловсролд 371, техникийн боловсролд  231 суралцагч байна.

Аймгийн залуучуудын дунд зонхилж буй өвчин эмгэгийн талаар мэргэжлийн байгууллагын мэдээ судалгаанаас авч үзэхэд халдварт өвчнөөр өвчлөгсдийн 56,5 хувийг 15-39 насны залуучууд эзэлж байгаа нь эрүүл мэндэд онцгой анхаарах, эрүүлжүүлэх, эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Залуучуудыг орон нутгийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх, эрүүл байх, чанартай боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, орлогоо нэмэгдүүлэх, тэднийг бүх талаар хөгжүүлэх, хамгаалахад чиглэсэн  орон нутгийн бодлогыг  хэрэгжүүлэх нэн чухал асуудал болоод байна.

ХОЁР. Хөтөлбөрийн зорилго

Залуучууд орон нутгийнхаа хөгжил, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцох, хөдөлмөрлөх орчинг бүрдүүлэн, гэр бүлийн болон нийгмийн төлөөх үлээх хариуцлагыг дээшлүүлж, бүтээлч сэтгэлгээтэй, боловсролтой, соёлтой, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

ГУРАВ. Хөтөлбөрийн зорилт

3.1.Оюунлаг залуу хүн – Залуучуудыг мэдлэг боловсролтой, оюунлаг иргэн болгон төлөвшүүлнэ

3.2 Хөдөлмөрч залуу хүн – Залуучуудын хөдөлмөр эрхлэх чадварыг дээшлүүлэн, чадавхижуулна

3.3. Эрүүл залуу хүн – Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл дадал хэвшилтэй бүтээлч залуучуудыг бий болгоно

3.4. Оролцоотой залуу хүн – Залуучуудад эерэг хандлага, зан үйлийг төлөвшүүлэн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлнэ

ДӨРӨВ. Хөтөлбөрийн зарчим

4.1. Хөтөлбөрийн зорилтот үйл ажиллагаа нь залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцэхүйц байх

4.2. Залуучуудын эрхийг дээдэлсэн, оролцоог хангасан тэгш хүртээмжтэй байх

4.3. Оролцогч талуудын хамтын ажиллагаа, үр ашигтай түншлэл, залуучуудын орон нутгаа хөгжүүлэх санал, санаачилгад тулгуурласан байх

4.4. Хөтөлбөр нь үндэсний болон орон нутгийн бодлого хөтөлбөр, төлөвлөлт, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоонд тулгуурлах

ТАВ. Хөтөлбөрийн  хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

5.1. Оюунлаг залуу хүн – Залуучуудыг мэдлэг боловсролтой, оюунлаг иргэн болгон төлөвшүүлэх зорилтын хүрээнд:

5.1.1.Залуучуудыг сонирхлын бүлгээр нь нэгдүүлэн идэвхжүүлж нөлөөллийн ажил зохион байгуулах. Жишээ нь: /“Залуу багш”, “Залуу эмч”, “Залуу манлайлагч” гэх мэт мэргэжилд түшиглэсэн залуучуудын сайн дурын байгууллага, клуб, зөвлөл, холбоо/ байгуулах санаачлагыг дэмжиж, залуучуудад зориулсан сургалт, сурталчилгаа, сайн туршлагыг түгээх,  зөвлөх үйлчилгээг нэвтрүүлнэ.

5.1.2. Орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа  залуучуудыг алдаршуулж, урамшуулна.

5.2 Хөдөлмөрч залуу хүн – Залуучуудын хөдөлмөр эрхлэх чадварыг дээшлүүлэн, чадавхижуулах зорилтын хүрээнд:

5.2.1. 15-34 хүртэлх насны залуучуудын судалгааг нарийвчлан гаргаж мэдээллийн сан бүрдүүлнэ.

5.2.2. Ажилгүй залуучуудыг хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэж мэдээлнэ.

5.2.3. 15-34 хүртэлх насны залуучуудыг мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх сургалтад хамруулна.

5.2.4.Эрэлттэй, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудаа орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангана.

5.2.5. Аж ахуй эрхлэлтийн болон бизнес санаа олох, хайх, хөгжүүлэх сургалтуудыг эрх бүхий сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

5.2.6.18-34 хүртэлх насны залуучуудын дунд орон нутгийн хэрэгцээнд нийцсэн  “Бичил бизнес”-ийг дэмжиж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сан болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй хамтран бодлогоор дэмжинэ.

5.2.7.Залуучуудын бизнес санааг хөгжүүлэх, сурталчлан таниулах зорилгоор телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээнэ.

5.2.8.Ахмадын зөвлөх үйлчилгээний хүрээнд хүүхэд, залууст ажлын дадлага, туршлага, мэргэжлийн ур чадварыг нь өвлүүлэх ажлыг зохион байгуулна.

5.2.9 Малчин залуучуудад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулна.

5.3.Эрүүл залуу хүн – Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл дадал хэвшилтэй бүтээлч  залуучуудыг бий болгох зорилтын хүрээнд:

5.3.1. Өсвөр үе, залуучуудад халдварт болон халдварт бус өвчний хор уршиг, үр дагавар, сайн дурын үзлэг шинжилгээний ач холбогдлын талаар сургалт сурталчилгаа  нөлөөллийн ажлуудыг зохион байгуулна.

5.3.2.Эрүүл мэндийн боловсрол олгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэн, ур чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, залуучуудын өмнө тулгамдаж буй асуудалд залуус, залуусдаа нөлөөлөх арга зүйг хөгжүүлнэ.

5.3.3. Залуучуудад эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилсан “Эрүүл мэндийн цаг” нэвтрүүлгийг мэргэжлийн байгууллагатай хамтран бэлтгэн, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэнэ.

5.3.4.Залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алжаал тайлах, бялдаржуулах, иог, бясалгалын төв зэрэг тэдэнд ээлтэй үйлчилгээг нэвтрүүлэх санал санаачлагыг дэмжиж ажиллана.

5.3.5. Залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, эерэг зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл амьдрах дадал хэвшлийг бий болгох зорилгоор эко аялал, майхант, дугуйн, явган, гэр бүлийн аяллуудыг зохион байгуулна.

5.4 Оролцоотой залуу хүн – Залуучуудад эерэг хандлага, зан үйлийг төлөвшүүлэн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх  зорилтын хүрээнд:

5.4.1. Ажилгүй залуучуудад амьдрах ур чадвар, аж төрөх ухааны сургалт, сэтгэл зүй, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлнэ.

5.4.2. Аймгийн залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлж, тэдний  хэрэгцээ шаардлагад тулгуурласан нөлөөллийн ажлыг зохион байгуулна.

5.4.3.Залуучуудын чуулга уулзалт, зөвлөгөөн зохион байгуулна.

5.4.4. Манлайлагч залуусыг бэлтгэн, тэднээр дамжуулан зөв зан үйлийг залуучуудад төлөвшүүлнэ.

5.4.5. Залуу хүн бүр нутаг усаараа бахархах, түүхээ мэдэх, үндэсний бичиг, хэл, соёл, өв уламжлал, зан заншил, уламжлалт тоглоом наадгайг хөгжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, зан үйлийг төлөвшүүлэх, судлах уриалгыг өрнүүлж залуучуудын оролцоог нэмэгдүүлнэ.

ЗУРГАА. Хамрах хүрээ

  • Говьсүмбэр аймгийн 15-34 насны залуучууд
  • Төрийн байгууллага, Залуучуудын сайн дурын байгууллага, сонирхлын бүлгүүд                                                        

ДОЛОО. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

Хөтөлбөрийг 1 үе шаттайгаар 2018-2020 онд хэрэгжүүлнэ.

НАЙМ. Хөтөлбөрийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр

8.1  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр аймгийн Засаг даргаар батлуулан, хэрэгжилтийг хангах бөгөөд шаардлагатай төсвийг аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд тусгана.

8.2 Хөтөлбөрийн арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалт, олон улсын төсөл хөтөлбөр, бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

ЕС. Хүрэх үр дүн

9.1. Эрүүл аюулгүй тав тухтай амьдрах, залуучуудад ээлтэй аймаг болсон байна.

9.2. Залуучуудын мэдлэг боловсрол, амьдрах ухааны ур чадвар дээшилж, залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл зорилго нэмэгдсэн байна.

9.3.Залуучуудын гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэхэд нөлөөлсөн байна.

9.4.Залуучуудын нийгмийн идэвхи оролцоо, орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, бүтээлч хандлага нэмэгдсэн байна.

9.5. Хөтөлбөрт хамрагдсан иргэдэд үзүүлсэн үйлчилгээ, үр дүн нь хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байх.

9.6.  Хөтөлбөрт хамрагдсан залуучуудын өрхийн орлого нэмэгдсэн байх.

9.7.  Залуучуудын нийгэмд хандах хандлага, идэвхи санаачилга дээшилсэн байна.

9.8.  Орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцсэн 1-2 бизнес санааг дэмжсэн байна.

9.9. Залуучуудад ахмадын туршлагыг түгээн дэлгэрүүлсэн байна.

9.10.Залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж, тэдний дуу хоолойг сонсож, зөвлөмж, уриалга гаргаж хэрэгжүүлсэн байна.

АРАВ. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг дараах хэмжүүрээр үнэлнэ.

Хөтөлбөрийн хэрэгжүүлэх зорилтууд болон  шалгуур үзүүлэлтүүд Суурь үзүүлэлт

2017он

Хүрэх түвшин
2018-2019 он 2019-2020 он
1 Сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагдах залуучуудын тоо  /15-34 нас/ 2548 3000 3500
2 Залуучуудын халдварт өвчний тохиолдлын хувь

/15-34 насны хооронд/

53.7 хувь 52 50
3 Залуучуудын зөвлөлийн тоо 4 7
4 Залуучуудын чуулган, урлаг спортын арга хэмжээ зохион байгуулсан тоо  

3

6 8
5 Аж ахуй эрхлэлтийн болон бизнесийн сургалтанд хамрагдсан залуучуудын тоо 94 120 140
6 Залуучуудын хандлагын өөрчлөх үйлчилгээнд хамрагдсан хүний тоо 200 400 600
7 Хөдөлмөр эрхэлдэггүй залуучуудын тоо 1128 1103 1073
8 Гэр бүл цуцлалтын тоо 29 1% бууруулна. 1% бууруулна.
9 Хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгт хамрагдсан залуучуудын тоо 57 70 80
10 Ахмадын зөвлөх үйлчилгээнд хамрагдсан залуучуудын тоо 50 70 100

АРВАН НЭГ. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үр дүнг тайлагнах үнэлэх үнэлгээ

11.1.  Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс нь хөтөлбөрийн үйл ажиллагааны чиглэл, зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд удирдлагаар хангах, хэрэгжилтийг тайлагнах, Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

11.2.  Хөтөлбөрийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлнэ.

11.3.  Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн Бодлогын хэлтэс, Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь жил бүр хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ үнэлгээ хийн, жилийн эцэст үр дүнг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийг Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнана.

 

Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн 2018 онд

зохион байгуулах арга хэмжээний төсвийн задаргаа

Д.д Үйл ажиллагаа Хугацаа Төсөв Хариуцах эзэн
 

Зорилт 1. Оюунлаг залуу хүн-Залуучуудыг мэдлэг боловсролтой, оюунлаг иргэн болгон төлөвшүүлнэ.

1 Залуучуудын сайн дурын клубуудын үйл ажиллагааг дэмжин сурталчлах Жилийн турш 2,000,000 ГБХЗХГ
2 Залуучуудын зөвлөгөөн зохион байгуулж, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажиллаж байгаа  залуучуудыг алдаршуулж, урамшуулах 3-р улиралд 2,000,000 АЗДТГ, ГБХЗХГ
Зорилт 2.Хөдөлмөрч залуу хүн – Залуучуудын хөдөлмөр эрхлэх чадварыг дээшлүүлэн, чадавхижуулах зорилтын хүрээнд:

 

3 Залуучуудын чуулга уулзалт зохион байгуулах 5 сард 3,000,000 АЗДТГ,

ГБХЗХГ, Сумдын ЗДТГ

Зорилт 3. Эрүүл залуу хүн- Залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл дадал хэвшилтэй бүтээлч  залуучуудыг бий болгоно

 

4 Залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх алжаал тайлах, бялдаржуулах, иог, бясалгалын төвийн үйл ажиллагааг дэмжих Жилийн турш 3,000,000 АЗДТГ,, ГБХЗХГ

 

5 Y-Peer нөхөн үржихүйн эрүүл мэндийн нөлөөллийн үйл ажиллагааг залуу гэр бүлүүдэд түгээн дэлгэрүүлэх Жилийн турш 2,000,000 ГБХЗХГ, ЭМГ Эрүүл мэндийг дэмжих дэд хөтөлбөр
Зорилт 4.Оролцоотой залуу хүн- Залуучуудад эерэг хандлага, зан үйлийг төлөвшүүлэн нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлнэ
6 Залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, эерэг зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл амьдрах дадал хэвшлийг бий болгох зорилгоор эко аялал, майхант, дугуйн, явган, гэр бүлийн аяллуудыг зохион байгуулна. Жилийн турш 2,000,000 ГБХЗХГ,

ХХҮГ

7 Аймгийн залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлж, тэдний  хэрэгцээ шаардлагад тулгуурласан нөлөөллийн ажлыг зохион байгуулна. Жилийн турш 2.000.000 АЗДТГ,

ГБХЗХГ

 

  Нийт   16.000.000  

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Хөтөлбөрүүд
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 37
Залуучуудын хөгжлийн дэмжих дэд хөтөлбөр
10 ДУГААР САРЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.