ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нийтэлсэн Админ  /  Огноо 11 сар 30, 2018

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

                                 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр                                          Улаанбаатар хот

Дугаар 270

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12.1.3, 12.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

  1. “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
  2. 2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг нарт даалгасугай.
  3. 3.Хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг эрхэлсэн салбар болон харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
  4. 4.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Н.НОМТОЙБАЯР

Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолын хавсралт

ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг.Нийтлэг үндэслэл

Монгол Улсын хүн ам 2016 онд 3,119,935 болж өссөн бөгөөд нийт хүн амын37,6 хувь буюу 1,173,918 нь 0-18 насны хүүхэд байна.Монгол Улсын Засгийн газраас манай улсыннийт хүн амын гуравны нэгийг эзэлж байгаа хүүхдийн хуулиар олгогдсонэрүүл, аюулгүй орчинд амьдрах, хамгаалуулах, сурч боловсрох, хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн бодлогыг байнга хэрэгжүүлж ирсэн бөгөөд үндэснийн хууль тогтоомжийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протокол, “Хүүхдийн амьдралд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглалын зарчим, үзэл санаанд нийцүүлэх, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөндүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнгМянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн 5 дахь тайлангийн үнэлгээгээр тооцож үзэхэд багагүй амжилт үзүүлсэн байна. Тухайлбал,5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг1990 оны түвшинтэй харьцуулахад 4 дахин буурсан,5 хүртэлх насныхүүхдийн өсөлтын хоцролт2000 онд 33 хувь байсан бол 2013 онд 10.8 хувь болж буурсан,сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн эзлэхжин79.2 хувьд, бага болон дунд боловсролын хамран сургалтын цэвэр жин тус бүр 97 хувьд тус тус хүрсэнбайна.

Сүүлийн жилүүдэдхүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн хууль батлагдан хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал, Улсын Их Хурлаас 2015 онд Хүүхэд харах үйлчилгээний тухай, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталсан. МөнУлсын Их Хурлаас 2015 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг гэмт хэргийг бие даасан бүлэг болгон, 2016 онд шинэчлэн баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, хүүхдийг тусгай хамгаалалтаар хангах зохицуулалтуудыг тус тус хуульчилсан. Эрх зүйн шинэчлэлийн дүнд хүүхдийг нийгмийн бүх орчинд хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдлаас ангид байлгах, тэдний хамгаалагдах эрхийг хуулиар баталгаажуулснаарманай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүх орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон.

Манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухайконвенцийн хэрэгжилтийн талаарх 5 дугаар тайлан илтгэлийг 2017 оны 5 дугаар сард НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны 75 дугаар чуулганаар хэлэлцүүлэн зөвлөмж хүлээн авсан бөгөөдэнэ удаагийн зөвлөмж нь хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарахыг чухалчилсан байна.

Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаарх хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанархүртээмж нэмэгдэж, тодорхой үр дүн гарч байгаа хэдий чтулгамдаж байгаа шийдвэрлэх асуудал байсаар байна.

Хүүхдийн өвчлөл, эндэгдэлтогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эх, хүүхдийн эндэгдлийн харьцаа өндөр байна. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 18.6, хөдөө орон нутагт 20.5, Улаанбаатар хотод 16.8 байна. Сүүлийн таван жилд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэлд перинатал үед үүссэн эмгэг 44.7 хувь, амьсгалын тогтолцооны өвчин15.8, осол гэмтэл 13.3 хувь, нярайн эндэгдлийн шалтгааны 9.6 хувийг төрөлхийн хөгжлийн гажиг эзэлж байна.

Улаанбаатар хот, зарим аймгийн төвд хүн амын төвлөрөл ихсэж, тэдгээрийн дийлэнх нь гэр хороололд амьдарч байгаагийн улмаас хүүхэд агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчинд өртөх нь ихсэж байна. Улаанбаатар хотын хүүхдүүд агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдүүдтэй харьцуулахад амьсгалын эрхтний өвчнөөр 7-8 дахин илүү өвчилж байна. Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн 2016 оны тоон мэдээгээр 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралт хүүхдийн нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд түүний 76.5 хувь нь түлэгдэлтийн улмаас нас барсан байна. Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол, цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байгаагаас үзэхэд эцэг, эх, асран хамгаалагчаас хүүхдэд тавих анхаарал, халамж хангалтгүй байгааг харуулж байна.

Бага насны хүүхдэд үзүүлэх хөгжлийн үйлчилгээний хүртээмж бага байна.Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 3-5 хүртэл насны хүүхдүүдийн ердөө 68 хувь нь, хөдөө орон нутагт 57 хувь хамрагдаж байна. Бага боловсролын хамран сургалтын цэвэр жин жендэрийн ялгаагүйгээр бараг 100 хувьд хүрсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй, үндэсний цөөнхийн хүүхдийн сургуульд хамрагдалт бага, тэгш хамруулан сургах арга зүй, хандлага сул байна.Сургууль, цэцэрлэг, хүүхэд хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, төвийн материаллаг бааз, сургалтын хэрэглэгдэхүүндутагдалтай, орчин хангалтгүйбайсаар байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарсаар л байна. Тухайлбал, 1-14 насны хүүхдийн 47 хувьд сахилга, хүмүүжлийн арга хэмжээг авахдаа хүчирхийллийн арга хэрэглэснийг судалгаагаар тогтоосон байна. Хүүхдүүд интернэт ашиглахболомж нэмэгдэхийн хэрээр цахим орчин дахь доромжлол, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэл нэмэгдэж байна. Төвлөрсөн халамж, асрамжийн газарт байгаа хүүхдийн тоо буурсан ч тэднийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, гэр бүлдээ амьдрахад нь дэмжлэг үзүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нийгмийн бүх орчинд хүүхэдтэй зүй бус харьцах явдлыг илрүүлэх, мэдээлэх, хариуарга хэмжээ авах, хүний болон санхүүгийн нөөц бүхий хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна.

Үндэсний статистикийн хорооноос хийсэн “Хүүхдийн олон хэмжээст, давхацсан гачигдлын шинжилгээ”-ний дүнгээс харахад 0-23 сартай дөрвөн хүүхэд тутмын нэг нь (25.9 хувь) нэгэн зэрэг гурван төрлийн гачигдалд өртөж байна. Энэ насны хүүхдийн 13.7 хувь нь хоол тэжээл, усан хангамж, ариун цэврийн байгууламжийн гачигдалд нэгэн зэрэг, харин 24 хувь нь хоол тэжээл, ариун цэврийн байгууламжийн гачигдалд тус тус өртөж байна. Түүнчлэн Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээс үзэхэдхүүхдүүд орлогын ядууралд өртсөөр байна. Нийт хүүхдийн 28.9 хувь нь ядуу өрхөд амьдарч байгаа бөгөөд эдгээр хүүхэд нь ядуурлын шугамаас доогуур амьдарч байгаа хүмүүсийн 46 хувийг бүрдүүлж байна. Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо олон жилийн туршлагатай ч түүнийг гэр бүл, хүүхдэд ээлтэй,үр нөлөөтэй, тогтвортой байдлыг хангах шаардлагатай байна.

Дээр дурдсан тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газраас 1992-2002, 2002-2010 онуудад Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн амжилт, сургамж, туршлагадаа үндэслэн Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийгболовсрууллаа.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр (2016-2020)-тхүүхдийн хөгжил, хамгаалал, эрүүл мэнд, боловсролын талаардэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1.Хөтөлбөрийн зорилго

Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллынүндэсний тогтолцоог бусад салбарын оролцоотойгоор бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

2.2.Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна:

2.2.1.хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлнэ.

2.2.2.хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлнэ.

2.2.3.хүүхдийг сонсох, үзэл бодлыг нь хүндэтгэх нийгмийн хандлагыг төлөвшүүлж, бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлнэ.

2.2.4.нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс хамгаална.

2.2.5.тэгш боломж олгох нийгмийн хамгааллыг дэмжих замаар хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурлыг бууруулна.

2.3.Хөтөлбөрийг2017-2021 ондхэрэгжүүлнэ.

Гурав.Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

3.1.Хөтөлбөрийн “хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх”1 дүгээр зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1.хүүхдэд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, хүүхдийн сэргийлж болох өвчлөл,эндэгдлийг бууруулах чиглэлээр:

3.1.1.1.эх, нярай болон 5 хүртэлх насны хүүхдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн багц тусламжийн хамралтыг нэмэгдүүлэх;

3.1.1.2.товлолт болон сайн дурын дархлаажуулалтад5 хүртэлх насны хүүхдийн хамралтыг нэмэгдүүлэх;

3.1.1.3.хүүхдийн сэргийлж болох өвчин, эндэгдэлд (хатгалгаа, сүрьеэ, суулгалт, осол гэмтэл зэрэг) нөлөөлөх хүчин зүйлсийгбууруулахад чиглэсэнүйл ажиллагааг аймаг, нийслэлийн Засаг даргын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх;

3.1.1.4.хүүхэд бүрийг бодисын солилцооны эмгэг, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд тогтмол хугацаанд хамруулах;

3.1.1.5.хөдөөгийн болон орлого багатай өрхийн хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч, нэн шаардлагатай амин дэмээр хангах, амин дэм түгээх явцад хоол тэжээлийн зөвлөгөө өгөх ажлыг хавсран явуулах;

3.1.1.6.хүүхдийн шүдний цоорол, өвчлөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн шүдний эмчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх;

3.1.1.7.цэцэрлэг, сургуулийнхүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдалдхяналт тавих ажлыг эцэг, эхийн оролцоотой зохион байгуулах;

3.1.1.8.хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээг сургууль, цэцэрлэгийн орчинд хориглох.

3.1.2.өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

3.1.2.1.ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусгах;

3.1.2.2.өсвөр үеийнхэнд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжиж, эрүүл амьдралын хэв маягт төлөвшүүлэх;

3.1.2.3.нөхөн үржихүйн болон сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхыг аймаг, дүүргийн түвшинд бэхжүүлэх;

3.1.2.4.ерөнхий боловсролын сургуульд эмч, сэтгэл зүйч ажиллуулж, хүүхэд, өсвөр үеийнхний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх;

3.1.2.5.багш, эмч, нийгмийн ажилтан, сайн дураар ажиллах оюутан, залуучуудыг нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн болон бэлгийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэх;

3.1.2.6.дэлгэцийн донтолт, архи, тамхи, мансууруулах бодисын хор нөлөө, хүчирхийлэл, дарамт, шахалт, эрсдэлд өртөхөөс сэргийлэх талаар хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

3.1.2.7.өсвөр үеийнхний эрүүл мэндийн үзүүлэлтийг гаргаж, мэдээллийн сан бүрдүүлэх.

3.1.3.эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтэд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх мэдлэг, хандлага төлөвшүүлэх чиглэлээр:

3.1.3.1.хүүхдэд зонхилон тохиолдох өвчин, эмгэгээс сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах;

3.1.3.2.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийг сурталчлах, хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжихэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг өргөжүүлэх;

3.1.3.3. Хүүхдийг насны онцлогт ньтохируулан асрах, хүмүүжүүлэхмэдлэг, хандлагыг эцэг, эх, асран хамгаалагч нарт төлөвшүүлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах;

3.1.3.4.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдийг хүүхдээ асрах, сэргээн засах, хөгжүүлэх чиглэлийн сургалтад үе шаттай хамруулах.

3.1.4.хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд төрийн болонтөрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэхчиглэлээр:

3.1.4.1.боловсролын болонхүүхдийн асрамж, халамжийн байгууллагад тавигдахэрүүл ахуйн болон үйлчилгээний стандартыг шинэчлэн баталжмөрдүүлэх;

3.1.4.2.хүүхдийн хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл, сургалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаанд тавих хяналтыг иргэдийн оролцоотойгоор сайжруулах;

3.1.4.3.хүүхдийг ахуйн болон зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар эцэг, эх, асран хамгаалагч, багш нарын хариуцлагыг нэмэгдүүлэх сурталчилгааний ажлыг өрнүүлж, санамж, сэрэмжлүүлэг түгээх;

3.1.4.4.агаарын бохирдлын улмаасхүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх;

3.1.4.5.эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтэд “Хүүхдэд ээлтэй эмнэлэг”, “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”-ийн үзүүлэлтийг тусгах.

3.2. Хөтөлбөрийн “хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авьяас, чадварыг нээн хөгжүүлэх” 2 дугаар зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1.хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд төрийн болонтөрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, эцэг эх, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр:

3.2.1.1.бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанд үнэлгээ хийж, зөвлөмж гаргах, гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх;

3.2.1.2.бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих чиглэлээр бий болсон сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, эцэг эхийн чадавхыг нэмэгдүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог сайжруулах;

3.2.1.3.хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж болох хүчин зүйлсийг тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх талаар эцэг, эх, асран хамгаалагч, багш нарын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;

3.2.1.4.хүүхдийг амьдрах ухаанд сургаж, харилцааны зөв хэвшилтэй, бусдыг хүндлэх, хариуцлагатай, итгэл даах чадвартай болгон төлөвшүүлэн хөгжүүлэх цогц бодлого хэрэгжүүлэх;

3.2.1.5.сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулж, сургуульд бэлтгэх;

3.2.1.6.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийгсуурь боловсролд тэгш хамруулахадчиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

3.2.1.7.тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээнд тохирсон сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн боловсруулах;

3.2.1.8.Хүүхэд харах үйлчилгээний тухайхуульд хүүхдийн хөгжлийг дэмжих асуудлыг тусгах, уг үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, төсөв, хяналтын тогтолцоог оновчтой болгох;

3.2.1.9.хүүхдэд байгаль орчноо хайрлах, үндэсний өв уламжлал, соёл, ёс заншлаа мэдэх, хүндэтгэх, суралцахад чиглэсэн үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн музей, номын сан, хэвлэл мэдээлэл, соёл, урлагын байгууллага, түүхч, эрдэмтэн, ахмад настан, алдар гавъяат хүмүүсийн оролцоотой зохион байгуулах;

3.2.1.10.гэр хороололд хүүхдийн тоглоомынталбай, чөлөөт цагийн төв байгуулах, тохижуулах, засварлах талаар санаачилга гаргаж байгааиргэн, байгууллагыгдэмжих, олон нийтэд сурталчлах.

3.2.2.хүүхдэд чиглэсэн сургалт, хөгжүүлэх ажлыннэр төрлийг нэмэгдүүлэх, чанар, хүртээмжийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэхчиглэлээр:

3.2.2.1.сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагаа, сургалтынчанар, хүртээмж, үнэ төлбөрийн байдалд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах;

3.2.2.2.хичээл, сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн хүртээмж, сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3.2.2.3.хүүхдийн зусландхэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төслийг шалгаруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх;

3.2.2.4.урлаг, спортын чиглэлээр улс, олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан болон амжилт гаргасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох эрх зүйн орчинд үнэлгээ хийж, ялгавартай байдлыг арилгах арга хэмжээ авах;

3.2.2.5.хүүхдийн санаачилсан шинэ бүтээлийг дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх;

3.2.2.6.цахим тоглоомын газар, интернет төвүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүй, хүмүүжилд нь сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа газар, төвийн үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах;

3.2.2.7.зарим аймаг, дүүрэгт хүүхдийн хөгжлийн ордон, хүүхэд хамгааллын үйлчилгээний төв байгуулах, барих, өргөтгөл хийхэд шаардлагатайхөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх.

3.3.Хөтөлбөрийн “хүүхдийг сонсох, үзэл бодлыг нь хүндэтгэх нийгмийн хандлагыг төлөвшүүлж, бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх” 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1.хүүхдийн оролцоог дэмжих талаар эцэг эх, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтны ойлголтыгнэмэгдүүлэх, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, клуб, бүлгийн санал, санаачилгыгдэмжих чиглэлээр:

3.3.1.1.хүүхдэд нөлөөлөх аливаа асуудлыг шийдвэрлэх явцад тэдний үзэл бодлыг харгалзан үзэх, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох хандлагыг эцэг, эх, асран хамгаалагч болон багш, нийгмийн ажилтанд төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах;

3.3.1.2.эрсдэлт нөхцөлд байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдорон нутгийн болон үндэсний хэмжээнд зохион байгуулагдах хүүхдэд чиглэсэнүйл ажиллагаанд оролцохболомжийг бүрдүүлэх;

3.3.1.3.сургууль, орон нутгийнболон үндэсний түвшинд бодлоготөлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхүйл явцад хүүхдийн оролцоог хангажтэднийсанал, санаачилгыг дэмжин ажиллаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх;

3.3.1.4.хүүхдийн болон тэдний төлөөллийн байгууллагын саналыг сонсох, хүүхэд, тэднийг төлөөлөх хууль ёсны талуудынөргөдөл, гомдол, хүсэлтийгшийдвэрлэх боломжийгөргөжүүлж шийдвэрлэлтэдхяналт тавих;

3.3.1.5.хүүхэд, өсвөр үеийнхэнд өөрийгөө илэрхийлэх, бусдыг хүндлэх, маргаан, зөрчлийг эв зүйгээр зохицуулах ёс суртахууныг төлөвшүүлэх, нийгмийн харилцааны чадварт сургах арга зүй боловсруулжцэцэрлэг, сургуулиудад хэрэгжүүлэх.

3.3.2.хүүхдийннөхцөл байдлын талаарх судалгаагсайжруулах, хүүхдэд зориулсан мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

3.3.2.1.хүүхдийн эрхийн мэдээллийн сан бүрдүүлж, хүүхдэд тулгамдсан асуудлын талаар судалгаа хийж гаргасан дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх;

3.3.2.2.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг нас, хүйс, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг үзүүлэлтээр гаргаж, дүн шинжилгээ хийх, гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх;

3.3.2.3.хүүхдийн нийгэм, оюун санаа, ёс суртахуун, биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжсэн контентийг дэмжих, хүүхдэд зориулсан мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэх;

3.3.2.4.НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, түүний нэмэлт протокол, зөвлөмж болон холбогдох хууль тогтоомжийг хүүхдэд ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан хэвлэж түгээх, энэ чиглэлээр сургалт зохион байгуулах.

3.4.Хөтөлбөрийн “нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс хамгаалах”4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1.хүүхдийг аливаа эрсдэлд өртөх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр:

3.4.1.1.хүүхдэдаюулгүй орчин бүрдүүлэх, түүндучрах эрсдэл, хор нөлөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор“Хүүхэд хамгааллын жишиг баримт бичиг”-ийг баталж мөрдүүлэх;

3.4.1.2.эцэг эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэдтэй ажиллах эв дүй, хүмүүжлийн эерэг арга, хандлагыг төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах;

3.4.1.3.хүүхдийн асрамж, халамжийнболон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдаж байгаа, дотуур байр, сүм, хийдэд амьдардаг болон үрчлэгдсэнхүүхдийн амьдрах орчинд нөхцөл байдлын үнэлгээ хийхажлыг тогтмол хугацаанд зохион байгуулах;

3.4.1.4.хүүхдийн аюулгүй, халдашгүй байдлыг хангах зорилгоор цэцэрлэг, сургууль, дотуур байр, хүүхдийн асрамж, халамжийн төв, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчийн байр, мөрдөн байцаалтын өрөө, саатуулах болон цагдан хорих байр, хорих ангидкамерын хяналтын системийг бүрэн нэвтрүүлэх.

3.4.2.хүүхэд нийгмийн бүх орчиндхүчирхийлэлтэй холбоотой эрсдэлээс хамгаалагдах нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэлд ойр байгаа, эсхүл эрсдэлд өртсөн хүүхэд, гэр бүлд үзүүлэх тусламж, үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр:

3.4.2.1.хүүхэд хамгааллын үйлчилгээний багцыг тодорхойлж, үйлчилгээний зардал тооцохаргачлал гарганүйл ажиллагаандааашиглах;

3.4.2.2.хүүхдийн асрамж, халамжийн төвлөрсөн үйлчилгээг хувилбарт үйлчилгээнд үе шаттайгаар шилжүүлж, холбогдох журам, стандартыг батлан мөрдүүлэх;

3.4.2.3.хараа хяналтгүйхүүхдийн нөхцөл байдал, гудамжинд гарахад нөлөөлж байгаа шалтгааныг судалж, гэр бүлд нь нэгтгэх ажлыг зохион байгуулах;

3.4.2.4.хараа хяналтгүй хүүхдийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах;

3.4.2.5.гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, сэжигтэн, мөрдөн шалгагдаж байгаа, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, шүүхээр шийтгэгдсэн хүүхдэд хууль зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхийХүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг тогтмолжуулах;

3.4.2.6.гамшгийн үед хүүхдийн эрхийг хамгаалах, тэдэнд тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг хэрэгжүүлэх, сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллагад гамшгаас хамгаалах дадлага, сургуулилалтыг тогтмолжуулах.

3.4.3.хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, зан суртахуунд сөргөөр нөлөөлөх хөдөлмөрийг хориглох чиглэлээр:

3.4.3.1.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыгмөрдүүлэхасуудлыг тусгаж хэрэгжүүлэх;

3.4.3.2.хүүхдийнтэвчишгүй хөдөлмөрийг устгах чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

3.4.3.3.хурдан морины өвөл, хаврын уралдаанд 16-аас доош насны хүүхэд оролцохыг хориглох, зөвшөөрөгдсөн уралдааны үед хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг хуульчлах.

3.4.4.хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын чиглэлээражиллаж байгаа байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр:

3.4.4.1.хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр сургалтын модуль,үйлчилгээний арга зүй боловсруулж хэрэгжүүлэх;

3.4.4.2.боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, хууль сахиулах салбарынболон хүүхдийн байгууллагын ажилтнуудад зориулсан хүүхдийн эрх, хамгааллын сургалтыг тогтмол хугацаанд зохион байгуулж хэвшүүлэх;

3.4.4.3.орон нутгийн Хамтарсан баг, бүх шатны Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулах, гишүүдийг хүүхдийн эрх, хамгааллынчиглэлээр мэргэшүүлэх;

3.4.4.4.хүүхдийн эрхийн улсын байцаагчийг бэлтгэх, эрх олгох, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах;

3.4.4.5.дотуур байрны багшийг нийгмийн ажлын чиглэлээр үе шаттай мэргэшүүлэх, ажлын байрны тодорхойлолтод хүүхдэд нийгэм-сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх талаар тусгах;

3.4.4.6.боловсролын байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтныгсэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшүүлэх;

3.4.4.7.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаасайн дурын ажилтнуудыг дэмжих, урамшуулах;

3.4.4.8.хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдийн зан үйлийг өөрчлөх сайн дурын болон албадан сургалтыг тогтмол зохион байгуулах.

3.5.Хөтөлбөрийн“тэгш боломж олгох нийгмийн хамгааллыг дэмжих замаар хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурлыг бууруулах” 5 дугаар зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.5.1.хүүхдийн ядуурлыг орлогын болон орлогын бус үзүүлэлтээр хянаж, хариу арга хэмжээ авах чиглэлээр:

3.5.1.1.хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурал, түүний үр дагаврын талаарх олон нийт, холбогдох байгууллага, мэргэжилтний ойлголтыг нэмэгдүүлэх;

3.5.1.2.хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурлын байдалддүн шинжилгээ хийх;

3.5.1.3.ядуурлыг бууруулах үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөрт хүүхдийн ядуурлыг бууруулах асуудлыг тусгах.

3.5.2.нийгмийн хамгааллын бодлогыг гэр бүл, хүүхдэд ээлтэйгээр хэрэгжүүлэх чиглэлээр:

3.5.2.1.нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрт үнэлгээ хийж, гэр бүл, хүүхдэд чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагааг нэмэгдүүлэх талаар зөвлөмж гаргаж хэрэгжүүлэх;

3.5.2.2.нийгмийн хамгааллын гэр бүл, хүүхдэд ээлтэй олон улсын туршлагыг судлах;

3.5.2.3.гэр бүл, хүүхдэд ээлтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэх санхүүжилтийг нэмэгдүүлэх талаар нотолгоонд суурилсан нөлөөллийн ажил зохион байгуулах.

3.5.3.хүүхдийн аж байдалд хотжилтоос үүдэлтэй сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлийг бууруулах чиглэлээр:

3.5.3.1.гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжтэй болгох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;

3.5.3.2.гэр хорооллын сургууль, цэцэрлэгт агаар шүүгчийн хэрэглээг нэмэгдүүлэх, дулааны алдагдлыг бууруулах асуудлыг аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой шийдвэрлэх аян зохион байгуулах;

3.5.3.3.гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэх, камержуулах ажлыг үе шаттайзохион байгуулах;

3.5.3.4.сайжруулсан ариун цэврийн байгууламжийнхүртээмжийг нэмэгдүүлэх, бохирын цооногийг стандартын шаардлагад нийцүүлэх ажлыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх;

3.5.3.5.сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг болон хүүхдийн сургалт, үйлчилгээний байгууллагын барилгын дотоод заслын материалхүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх стандартын шаардлагыг тогтоож мөрдүүлэх.

Дөрөв.Хөтөлбөрийн хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

4.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахүр дүнд хүрнэ:

4.1.1.хүүхэд бүр гэр бүлдээ эцэг эхийн хайр халамжидэрүүл энх өсч, хүмүүжиж төлөвших боломж бүрдэж, эцэг эх, асран хамгаалагч болон багш сурган хүмүүжүүлэгч, иргэдийн хүүхдэд тавих анхаарал, халамж, үүрэг хариуцлага нэмэгдэнэ.

4.1.2.хүүхэд бүрийгүл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлсэн, хүүхэд хамгааллын тогтолцоо бүрдсэн хүүхдэд ээлтэй орчин бүрдсэн байна.

4.1.3.хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн болон хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан байна.

4.1.4.хүүхдийг сонсох, үзэл бодлыг нь хүндэтгэх хандлага төлөвшиж, сургууль, орон нутгийн болон үндэсний түвшинд хүүхдийн оролцоо бодитой хэрэгжих боломж бүрдэнэ.

4.1.5.нийгмийн хамгааллын бодлогыгхүүхэд, гэр бүлд ээлтэйгээр хэрэгжүүлэх хандлага төлөвшиж, хүүхдийн ядууралбуурсан байна.

4.2.Хөтөлбөрийн хэрэгжилтийнүр нөлөөг дараахшалгуур үзүүлэлтээр дүгнэнэ.

Шалгуур үзүүлэлт Хэмжих нэгж Суурь түвшин Зорилтот түвшин Эх сурвалж Хэрэгжүүлэх байгууллага
Он Үзүүлэлт Он Үзүүлэлт Он Үзүүлэлт
Үр нөлөөний шалгуур үзүүлэлт
Зорилго: Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бусад салбарын оролцоотойгоор бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Сэргийлэх боломжтой өвчлөлөөс шалтгаалсан хүүхдийн эндэгдэл Нийт эндэгдлийн дотор эзлэх хувь 2016 16 (1625 тохиолдол) 2019 14 2021 13 Эрүүл мэндийн үзүүлэлт ЭМЯ
Хүүхдийн өсөлтийн хоцрогдол Түвшин 2013 10.1 2019 8 2021 7 Хоол тэжээлийн үндэсний судалгаа ЭМЯ
Боловсролын хамран сургалтын цэвэр жин СӨБ-ын хамран сургалт ЕБС-ийн хамран сургалт 2015/2016 Хич. жил 80.9
91.2
2019 84.0 2021 85.6
94.3
ҮСХ, БСШУСЯ БСШУСЯ
Хүүхдийн хөгжлийн үнэлгээ -Бага нас:18 болон 36 сар-Өсвөр үеийн-хэн: 11 болон 15 нас 2017 Шинээр тооцно. 2019 Тооцсон үзүүлэл-тээс нэмэгдсэн байна. 2021 Тооцсон үзүүлэлтээс нэмэгдсэн байна. ЭМЯ, БСШУСЯ, ХНХЯ
Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэлХүүхэд хамгааллын үйлчилгээ авсан хүүхэд тоо
Хувь
2016 763.5 2019 76<5.5 2021 76<7.5 -ЦЕГ-ын мэдээ-Хамтарсан багийн мэдээ

-108 утасны үйлчилгээнд хандсан тоо

ЦЕГ, ГБХЗХГ
Хүүхдийн ядуурал Ядуурлын шугам-аас доогуур орлоготой өрхөд амьдарч байгаа 0-17 насны хүүхдийн хувь 2016 28.9 2019 25 2021 20 ҮСХ, ӨНЭЗС
Үр дүнгийн шалгуур үзүүлэлт
Зорилт 1: Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлнэ.
5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлээс шалтгаалсан эндэгдэл түвшин 2016 12.7 (207 тохиолдол) 2019 11 2020 10 Эрүүл мэндийн үзүүлэлт ЭМЯ
Хүүхдэд ээлтэй байгууллага -Хүүхдэд ээлтэй эмнэлгийн эзлэх хувь-Өсвөр үеийн-хэнд ээлтэй клиник 2016 75 (189 эмнэлэг)
28
2019 78
28<
2021 80 ЭМЯ-ны тайлан ЭМЯ
Зорилт 2: Хүүхэд бүрийг хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлж, хүүхдийн авъяас, чадварыг нээн хөгжүүлнэ.
Боловсролын хувьд гачигдалтай хүүхдийн эзлэх хувь хувь 2016 14.9 (6-14 насны хүүхдийн дунд);
6.3 (15-17 насны хүүхдийн дунд)
2019 13.0
5.8
2021 10
5
Хүүхдийн орлогын болон олон хэмжээст ядуурлын дүн шинжил-гээ БСШУСЯ
Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдсан хүүхдийн хувь хувь 2018 Шинээр тооцно 2019 Тооцсон үзүүлэлтээс нэмэгд-сэн байна. 2021 Тооцсон үзүүлэл-тээс нэмэгдсэн байна. БСШУСЯ БСШУСЯ
Бага боловсролын төгсөлтийн бохир жин хувь 2015/2016 хич. жил 95.8 2019 112 2021 123.9 ҮСХ, БСШУСЯ БСШУСЯ, ГБХЗХГ
Суурь боловсролын төгсөлтийн бохир жин хувь 2015/2016
хич.  жил
118.9 2019 128 2021 133.5 ҮСХ, БСШУСЯ БСШУСЯ, ГБХЗХГ
Зорилт 3: Хүүхдийг сонсох, үзэл бодлыг нь хүндэтгэх нийгмийн хандлагыг төлөвшүүлж, бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлнэ.
Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагад хамрагдаж байгаа хүүхдийн эзлэх хувь[1] хувь 2015 74.4 (давхард-сан тоогоор) 2019 78 2021 80 ГБХЗХГ ГБХЗХГ
Хүүхдийн саналыг шийдвэртээ тусгасан нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийн хувь[2] Хувь 2015 4.6 2019 8 2021 10 ГБХЗХГ ГБХЗХГ
Хүүхдээс хүлээж авсан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт -Хүүхдээс ирүүлсэн нийт өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн хувь 2015 86.7 2019 92 2021 95 ГБХЗХГ ГБХЗХГ
Зорилт 4: Нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, эрсдэлд нөхцөлд өртөхөөс хамгаална.
Хүүхэд хамгааллын үйлчил-гээнд төсвөөс олгож байгаа санхүүжилт Улсын төсвөөс олгосон хөрөнгө (сая төгрөгөөр) 2016 12.8 2019 236.0 2021 300.0 ХНХЯ ХНХЯ, СЯ, ГБХЗХГ
Сэтгэл зүйн болон бие махбодийн шийтгэл -сэтгэл зүйн шийтгэл хүлээсэн 1-14 насны хүүхдийн эзлэх хувь-бие мах-бодийн шийтгэл хүлээсэн 1-14 насны хүүхэд 2013 40.3
27.8
2019 35.3>
22.8>
2021 30.3
17.8
Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа ГБХЗХГ
Зорилт 5: Тэгш боломж олгох нийгмийн хамгааллыг дэмжих замаар хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурлыг бууруулна.
Орон байр гачигдал-тай хүүхдийн эзлэх хувь 0-2 нас
3-5 нас
6-14 нас
5-17 нас
2016 32
78
38
15
2019 27
67
32
13.5
2021 24
60
29
11
Хүүхдийн орлогын болон олон хэмжээст ядуурлын дүн шинжил-гээ БХБЯ, аймаг, нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газрууд
Ариун цэврийн байгууламж гачигдалтай хүүхдийн эзлэх хувь 0-2 нас
3-5 нас
6-14 нас
15-17 нас
2016 77
76
13
12
2019 67
67
11.8
10.8
2021 58
57
10
9
Хүүхдийн орлогын болон олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээ БХБЯ, аймаг, нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газрууд
Хүүхдэд ээлтэй нийгмийн хамгааллын зардлын ДНБ-д эзлэх хувь хувь 2014 3.4 2019 4.1 2021 4.4 НҮБХС-ийн захиалгат судалгаа СЯ, Үндэсний хөгжлийн газар

Тав.Хөтөлбөрийн санхүүжилт

5.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

5.1.2.олон улсын байгууллага болон хандивлагч орнызээл, тусламж;

5.1.3.төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийнхандив, тусламж;

5.1.4.бусад эх үүсвэр.

Зургаа.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

6.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, удирдлага зохицуулалтаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг хүүхдийн асуудал эрхэлсэнтөрийн захиргааны төв байгууллага, хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

6.2.Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг бүх шатны Засаг дарга холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.

6.3.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, шаардагдах төсвийг баталж, хэрэгжилтийн дүнг хэлэлцэж, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн идэвх санаачилгыг дэмжиж хамтран ажиллана.

Долоо.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээгхүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран жил бүр хийнэ.

7.2.Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг бүх шатны Засаг даргахолбогдох байгууллага, төрийн бус байгууллагатай хамтран жил бүр хийнэ. Бүх шатны Засаг дарга хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор хүргүүлнэ.

7.3.Хүүхдийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

Ангилал Ангилагдаагүй Зар мэдээ Хөтөлбөрүүд
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 76
10 ДУГААР САРЫН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ
2018 оны батлагдсан төсөв

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.