Хүүхдийн төлөө зөвлөл

54

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2021 оны хуралдааныг зохион байгуулж  2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 35 арга хэмжээг төлөвлөсөн. Жилийн эцсийн байдлаар байдлаар дараах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 345 хүүхдэд хичээлийн хэрэглэгдэхүүн тараан өгсөн.
  • Бүтэн өнчин, хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нийгмийн тэтгэвэр тэтгэмжийг 190 иргэнд нийт 1797834 төгрөгийн тэтгэмж олгосон.
  • Хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тоглоомын талбай”-н цахилгааны ил гарсан утас, хүүхэд тогонд цохиулж болзошгүй хэсгүүдэд хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, зөрчлийг арилгасан.
  • Зам тээврийн осол ихээр гардаг, гарч болзошгүй сургууль, цэцэрлэгийн бүсүүдэд хяналт тавьж, талбайн хашааг өндөрлөх, авто зам руу нэвтрэхээс сэргийлж ажилласан зэрэг аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу 90 хувийн хэрэгжилттэй хэрэгжсэн байна.
  •