Хүүхэд харах үйлчилгээний хамгааллын бодлого


Нийтэлсэн Админ  /  Огноо 7-р сар 07, 2016

 ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО

(Хүүхэд харах үйлчилгээнд зориулав)

Бага насны хүүхдийг иргэд өдрөөр харах шинэ үйлчилгээг

орон даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан  уг үйлчилгээнд

мөрдөх хүүхэд хамгааллын бодлого, журмын үндэслэл болгон

ашиглуулахаар энэхүү үлгэрчилсэн загварыг ХТҮГ-аас гаргав.

Орон нутаг өөрийн онцлогтоо тохируулан нэмэлт оруулж баталж мөрдүүлнэ.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО

ХТҮГ-ын Хүүхэд гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын Хүүхэд хамгааллын

бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяр

Хүүхдийн хамгаалуулах эрх

Хүүхэд хамгааллын тухай ойлголтын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон бусад холбогдох олон улсын гэрээ, конвенц, мөн түүнчлэн үндэсний хууль тогтоомжоор 18 нас хүрээгүй хүн бүрт олгогдсон хамгаалуулах эрхийг хангах асуудлыг авч үзнэ.

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцид хүүхэд аливаа дарамт, хүчирхийлэл,

мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалуулах эрхтэй бөгөөд насанд хүртлээ эцэг эх, гэр бүл ба төрийн онцгой халамж, хамгаалалтанд байх шаардлагатай болохыг заажээ.

Хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдал зэрэг зүй бус бүх хандлага нь хүүхдийн жам ѐсны эрх болох айдас хүйдсээс ангид, халдашгүй дархан байх эрхэмсэг чанарыг үгүйсгэсэн хүүхдийн эрхийн ноцтой зөрчил мөн бөгөөд хэзээ ч зөвтгөж болохгүй, харин урьдчилан сэргийлж болох, ѐс зүй, хууль эрх зүйн хүрээнд хүн бүрт хамаатай асуудал юм.

НҮБ, бусад олон улсын байгуулага болон хүүхэд хамгааллын салбар нь бүх хүүхэд бие бялдар, сэтгэц, сэтгэл зүй, насны онцлогоосоо хамааран дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлын золиос болох эрсдэлд байна гэж үздэг.

Түүний дотор зарим хүүхэд хүйс, яс үндэс, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, нийгмийн гарал, эцэг эхийн халамж асрамж, аж байдал зэрэг хүчин зүйлсээс болж аливаа сөрөг хүчин зүйлд өртөх эрсдэл илүү өндөр хүнд нөхцөлд амьдарч байна.

Хүүхэд хамгаалагдаагүйн хор уршиг

Хэрэв хүүхдийн хамгаалуулах эрхийг хангаж чадахгүй бол үр дагавар нь хүүхэд бие махбод, сэтгэл санааны гэмтэл бэртэл авах, өвчлөх, биеийн болон сэтгэцийн хөгжил, төлөвшил нь хоцрогдох, сургууль завсардах, гэр бүлийн халамж асрамжаас гадуур гудамжинд амьдрах, улмаар амь зогоохын эрхээр хөдөлмөр эрхлэх, мөлжлөгт өртөх, худалдагдах, хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, архи, тамхи, мансууруулах бодист донтох, амиа хорлох зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг бий болгодог.

Хүүхэд хамгааллын бодлого

Энэ нь ажилтан, албан хаагчдад чиглэсэн үйлчилгээ эрхлэгчийн дотоод бодлого бөгөөд хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд  иргэн бүр анхаарал тавьж байгааг нотолсон  баримт бичиг.

Хүүхэд хамгааллын бодлогод хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхийн тулд байгууллага, ажилтнууд, сайн дурын идэвхтнүүд болон бусад холбогдох хүмүүс юуг анхаарах ёстойг тусгадаг.

Хүүхэд бүх орчинд хүчирхийлэл дарамтанд өртөх эрсдэлтэй хүн амын бүлэг бөгөөд хүүхдийн төлөө болон хүүхэдтэй ажилладаг байгууллага, салбарын үйлчилгээг авах явцад ч бас хүчирхийлэл, шийтгэлд өртөх явдал байдаг. Иймд хүүхэд, гэр бүлтэй ажилладаг байгууллага, хүмүүс хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад өөрсдийн гүйцэтгэх үүргийн тухай сайн ойлгох шаардлагатай бөгөөд эдгээр байгууллагуудад илүү өндөр шаардлага тавигддаг.  Эдгээр байгууллагууд нь хүүхэдтэй ажиллахдаа тэднээр үйлчлүүлж байгаа болон хамтарч ажилллаж байгаа бүх хүүхдийг дээд зэргээр хамгаалах бүхий л арга хэмжээг авах ёстой[1].

Хүүхэд, гэр бүлтэй шууд ба шууд бусаар ажилладаг байгууллагууд тусгайлсан Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх нь олон улсын стандард бөгөөд энэ нь аливаа эрсдэлээс хамгаалах сайн туршлага юм.

Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх байгууллага, иргэн

 Хүүхэд хамгааллын бодлого нь хүүхэд, гэр бүлийн төлөө болон хүүхэд гэр бүлтэй шууд тулж ажилладаг байгууллага, иргэнд зориулсан болно.

Энэ загвар нь хүүхдэд зүй бус хандах бүх хэлбэрээс

  1. Хэрхэн урьдчилан сэргийлэх,
  2. Эрсдэлийг хэрхэн бууруулах,
  3. Зөрчил гарсан тохиолдолд мэдээлдэг механизмыг бий болгох
  4. Хариу үйлчилгээг шуурхай үзүүлэх арга замыг тодруулахыг зорьсон болно.

НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

 Хүүхэд: 18 нас хүртэлх хүн

 Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийг хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдал, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, зөрчил гарсан тохиолдолд хамгаалах тогтвортой үйл ажиллагааг хэлнэ.

Хүүхэд хамгааллын бодлого: Хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд  анхаарал тавьж байгааг нотолсон  баримт бичиг бөгөөд

хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхийн тулд  үүрэг хүлээгчид юуг анхаарах ёстойг тусгасан байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл: Дараах хэлбэрээр хүүхдийн бие махбод, сэтгэл

санааны халдашгүй дархан байдлыг алдагдуулах үйлдэл

  • бие мах бодын хүчирхийлэл
  • бэлгийн хүчирхийлэл
  • сэтгэл санааны хүчирхийлэл

Бие махбодийн хүчирхийлэл: зодох, цохих, өшиглөх, хазах, түлэх, сэгсрэх чимхэх,гэх мэт ямар нэгэн байдлаар хүүхдийн бие махбодод байнга халдах, бие мах бодын гэмтэл учруулах үйлдэл

Бэлгийн хүчирхийлэл: Хүүхдийг бэлгийн таашаал авахдаа ашиглах, эдийн засгийн ашиг олохоор биеийг нь үнэлүүлэх үйлдэл

Сэтгэл санааны хүчирхийлэл: Байнга голох,  доромжлох, нэр төрийг нь гутаах,  хүний эрхийг нь үгүйсгэх  гэх мэтээр өөртөө итгэх   итгэл,  нийгмийн чадамжаа хүүхэд аажмаар гээхэд хүргэж байгаа  бусдын сөрөг зан үйл

 Үл хайхрах: Хүүхдэд анхаарал тавихыг шууд, санаатайгаар орхигдуулж, тэдний наад захын хэрэгцээг хангах явцдаа алдаа гаргах үйлдэл

 Хүүхдийг садар самуунд ашиглах: Бэлгийн амьдралыг ил тод харуулан дүрслэн бичсэн бичлэг, видео бичлэг, зураг бүтээхдээ хүүхдийг оролцуулах үйлдэл

 Мөлжлөг:Хүүхдийн эмзэг байдлыг ашиглан тэднийг хүнд хөдөлмөр эрхлүүлэх, наймаалах, садар самуун болон бусад эрсдэлт үйл ажиллагаанд уруу татан ашиг хонжоо олох үйлдэл

 Үе тэнгийнхний хүчирхийлэл: Нэг хүүхэд нөгөө хүүхдээ бие махбодын эсвэл сэтгэл  санааны дарамт үзүүлдэх үйлдэл. Мөн бэлгийн хүчирхийлэл энд орно. Энэ нь айлган сүрдүүлэх, зодох, байнга дооглох, тохуурхах, гадуурхах, бүлэглэн гадуурхах, нэр хоч өгөх  зэрэг төрөл бүрийн хэлбэрээр илэрч болно. Цахим харилцаагаар дарамтлах,сүрдүүлэх,  тохуурхах, нэр төрийг гутаан доромжлох үзэгдэл энэ нэр томьёонд хамаарна.

 ҮНДЭСЛЭЛ

 НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенц, Монгол Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах тухай хуулийн дагуу хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үйл хайхрах байдлаас хамгаалагдах эрхтэй. Нас, сэтгэхүй, оюун ухаан, амьдралын онцлог байдлын улмаас хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үйл хайхрах байдалд өртөх эрсдэлтэй байдаг. Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг үйлдэгч нь хүүхдэд ойр, түүний итгэлийг даах хүмүүс байх нь элбэг байдаг[2]. Ийм учраас хүүхэд, гэр бүлтэй ажилладаг байгууллага, хүмүүс хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад өөрсдийн гүйцэтгэх үүргийн тухай сайн ойлгох шаардлагатай. Бид үйлчилж байгаа болон хамтарч ажилллаж байгаа бүх хүүхдийг дээд зэргээр хамгаалах бүхий л арга хэмжээг авна.

 ЗОРИЛГО  Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, үйл хайхрах байдал нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил гардгийг хүлээн зөвшөөрсний хувьдманай байгууллага, хамт олон Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйлсийг байгууллагынхаа соёлд нэвтрүүлсэнхамт олон болж, хүүхдийг хүндэтгэсэн нийгмийг төлөвшүүлэхэд  хувь нэмрээ оруулна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, мөлжлөг, үйл хайхрах байдал нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил. Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалахын тулд  Хүүхэд харагч би Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж,үйл ажиллагаандаа гарч болох хүүхэд хамгааллын зөрчлийн бүхий л эрсдэлийг бууруулан ажиллана.

  1. ҮНДСЭН ЗАРЧМУУД

Хүүхдийн эрхийг дээдлэх:

Бид хүүхдийн эрх, язгуур эрх ашиг, тэдний аюулгүй байдлыг нэгдүгээрт тавина.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг огт хүлээн зөвшөөрөхгүй:

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн аливаа хэлбэртэй хэзээ ч эвлэрэхгүй. Хүүхдийн аюулгүй байдал, сайн сайханд эрсдэл учруулах хүнийг хүүхэдтэй ажиллах, хамт олны дунд байхыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хүүхдэд хор хөнөөл учруулахгүй байх:

Бид үйл ажиллагаагаа төлөвлөж, хэрэгжүүлэхдээ хүүхдийг ямар нэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, ялгаварлан гадуурхагдах байдалд оруулахгүйгээр, хүүхдийн эрх ашгийг дээд зэрэгт тавихаар зохион байгуулна.

Эрсдэлийг тооцох, үнэлэх, сэргийлэх:

Бидний явуулж байгаа үйл ажиллагаанд хүүхдийг хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд оруулж болзошгүй аливаа эрсдэл байгаа эсэхийг судалж, эрсдэлийг бууруулах, хор нөлөөг нь багасгахад байнга анхаарч ажиллана.

  1. ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү бодлого нь  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд заасан үйлчилгээ үзүүлэх иргэн, төвийн  үндсэн болон гэрээт бүх ажилтан, албан хаагчид, сайн дурын ажилтан, дадлагын оюутан, зочид, судлаачдад хамаарна.

  1. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, үл хайхралтанд өртүүлэхгүй байх,  урьдчилан сэргийлэх,  хүчирхийллийн шинж тэмдэг илэрвэл мэдээлэх

хариу үйлдэл үзүүлэх арга хэмжээ авна.

3.1.      ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагаMNS 6540:2015 шаардлагын дагуу үйлчилгээ үзүүлнэ.
  • Бодлогын баримт бичигтэй сайтар танилцан хүлээн зөвшөөрч гарын үасаг зурсан 1 хувиа орон нутгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хэлтэст, хамтран ажиллах гэрээний хамт хүлээлгэн өгнө.
  • Хүүхэд харагч нь хүүхэд хамгааллын бодлогын дагуу хүлээх үүргээ томьёолж эцэг эхчүүдэд ил харагдахгазар байрлуулна.

3.2.      УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Сургалт сурталчилгаа, мэргэжлийн туслалцаа

  • Эцэг эхчүүдэд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, эерэг хүмүүжлийн арга, холбогдох хууль эрхийн актуудын талаар мэдээлэл өгч, сургалт явуулна.
  • Хүүхэд харагч нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд хамгааллын бусад асуудлууд, хор нөлөөний талаар сургалтанд сууж , хүүхдийн эсрэг хүчирхийлэл, дарамт бүхий аливаа зөрчлийг нуун дарагдуулахгүй байх талаар өөрийн ажилтан болон  үйлчлүүрэгч хүүхдийн гэр бүлд мэдээлж нэгдсэн ойлголттой болох.

 Хүүхэд харах үйлчилгээний төвд ажилтан шалгаруулах

  • Хүүхдэд хор хохирол учруулж болзошгүй хүнийг үйлчилгээ үзүлж буй  газар  ажиллахаас урьдчилан сэргийлэхийн тулд хүүхэдтэй зүй бусаар харьцаж байсан эсэх, хүүхэдтэй харьцах чадварыг ажилтан шалгаруулах үзүүлэлтэд оруулна.
  • Ажлын орон тоог зарлахдаа “Бид Хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлдэг байгууллага. Бид хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэвчихгүй” гэж тусгана.
  • Ажилд орохыг хүсэгч нь өргөдөлдөө “Байгууллагын хүүхэд хамгааллын бодлогыг хүлээн зөвшөөрнө” гэсэн мэдэгдэл хийнэ.
  • Ажилд орохыг хүсэгчийг 2-оос дээш жилийн хугацаанд таних 2 хүнээсзан байдлын тодорхойлолт гаргуулна. Тэр нь гэр бүлийн гишүүн байж болохгүй.
  • Ажилд шинээр орох гэж буй хүний тухай цагдаагийн газраас “хүүхдэдтэй зүй бус харьцаж байсан эсэх талаар” тодорхойлолт авна.

3.3       ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ

  • Хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй эрсдэл байгууллагын үйл ажиллагаанд оршиж байгаа эсэхэд судалгаа хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ.
  • Хүүхдийн хувийн нууцыг хадгалах, хүндэтгэх журамыг даган хэрэгжүүлнэ. Үүнд:

– Хүүхэд хувийн амьдрал, нууцлалаа хамгаалуулах эрхтэй. Мөн хүүхдийн эмзэг байдал, хүчирхийллийн хохирогч болсон эсвэл эцэг эхийн халамж анхаарлын гадна байдаг зэрэг байдал нь түүнийг дахин хохирогч болгох эрсдэлтэй байдаг тул  хүүхдийг хэвлэл мэдээлэлд ашиглахдаа болгоомжтой хандана.

-Хүүхдийн зургийг авах, дүрс бичлэг хийхийн өмнө хүүхэд, хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Мөн зургийг хаана, хэрхэн ашиглахыг тайлбарлана.

-Хүүхдийн нууцыг хандгалж хүүхэд бүрийн нэр төрийг дээдэлнэ.

  • Хүүхэдтэй шууд тулж ажилладаг хүүхэд харагч нь эрсдэлийг бууруулахын тулд дараахь нэмэлт арга хэмжээг авна.
  • Хүүхэд байгаа орчны аюулгүй байдал
  • Стандартын шаардлагад нийцсэн орчинд хүүхдийг харна.
  • Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхийг хориглоно.
  • Эцэг эхийн оролцоо
  • Эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын бодлогын тухай мэдээллийг өгнө.
  • Хүүхдэд, ялангуяа бага насны хүүхдэд учирсан хамгааллын зөрчлийг хэрхэн таних, мэдээлэхталаар эцэг эхэдзөвлөлгөөөгнө.
  • Хүүхдээ хүүхэд харах үйлчилгээнд хамруулахдаа өдөр бүр биеийн байдал, зан төлөв, харилцааны талаар хүүхэд харагчид мэдээлэл өгч  орой хүлээн авахдаа хүүхдийн эрүүл мэндийн байдал, аюулгүй байдалд хяналт тавьж хүлээн авч байхыг зөвлөн хамтран хэрэгжүүлнэ.

3.4.      ЗӨРЧЛИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ

  • Ажилтан болонбусадхүн бүр хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн талаар орон нутгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, хэлтэс болон хүүхэд хамгааллын нэгжийн ажилтанд шууд мэдээлэх үүрэгтэй.
  • Хүүхэд хамгааллын зөрчлийг мэдээлэх, мэдээлэл хүлээн авах, хариу үйлдэл үзүүлэх механизмыг боловсруулан батална.Жишээ нь:

МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

Хүүхэд дарамт, хүчирхийлэл, үл хайхрах байдал, мөлжлөгт өртөж болзошгүй, эсвэл өртөж байгааг мэдсэн  даруйдаа  зохих газарт хандан мэдээлнэ:

  • Хүүхдийн эрүүд мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахуйц асуудал тохиолдвол нэн даруй эцэг эх, асран хамгаалагчдад мэдэгднэ.
  • Хүүхдийн нөхцөл байдал хүнд, Яаралтай туслах  шаардлагатай бол ?
  • Түргэн тусламж -(103)
  • Цагдаа – (102), (105 )(107 ) дуудан
  • Мэргэжлийн үйлчилгээ шаардлагатай бол
  • Хүүхдийн тусламжийн утсаар (“108”) хандах
  • Сум, дүүрэг, хороонд Засаг дарга, Тамгын газар, нийгмийн ажилтан,
  • Хүүхэд хамгааллын хамтарсан багт
  • Хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах иргэний болон олон улсын байгууллага, салбарт сонгон хандах.

Хүүхдийн эрхийн зєрчлийн мэдээлэх хуудсыг бөглөх ба  24 цагийн дотор холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэнэ.

  • Мэдээллийн эх үүсвэр, төрөл нь:
    • Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийг зөрчсөн болон зөрчсөн байж болзошгүй үйлдэл, зан үйлийнталаар;
    • Явуулж буй үйл ажиллагааны үеэр хүүхэд хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдалд өртсөн буюу өртсөн байж болзошгүй сэжгийн талаар;
    • Хүүхэд хүчирхийлэл, мөлжлөгт өртсөн болон өртсөн байж болзошгүй талаар;
  • Мэдээллийг амаар, эсвэл Хавсралт 1-д заасан загвар мэдээлэх хуудсыг бөглөж өгч болно. Хүүхдийн эрх ашгийн төлөө нууцаар мэдээлэл өгч болно.

3.5.      ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭХ

  • Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул заналхийлсэн учрахуйц нөхцөл байдал үүссэн нь тохиолдолд бол хүүхдийг аюулаас зайлуулахыг арга хэмжээг нэн тэргүүн авна.
  • Хэрэв тухайн асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол:
  • Хууль цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хэргийг шилжүүлнэ. Гэмт хэрэг мөн эсэхийг зөвхөн хууль цагдаагийн байгууллага тогтооно. Мөн тухайн орон нутгийн эрх мэдэл бүхий хүүхэд хамгааллын байгууллагад давхар мэдэгдэнэ.
  • Гэмт хэргийн шинжтэй хэргийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх, хохирлыг бууруулах асуудлаар орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллага кейсийн ажилтан томилон тухайн байгууллага, шаардлагатай бол бусад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана.
  1. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Хүүхэд харагчийн  Ёс зүйн дүрэм

  • Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгч иргэн бүр Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрэмтэй танилцан гарын үсэг зурна.
  • Хүүхэд хамгааллын Ёс зүйн дүрмийг зөрчсөн ажилтанд зөвлөх, зааж сургах, сахилгын арга хэмжээ авах, үйлчилгээг түтгэлзүүлэх, чөлөөлөх эсвэл хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхээр ажлын гэрээнд тусгана.

Ёс зүйн дүрмийн гол зорилго нь хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад оршино.  Дараахь жагсаалтад зөвхөн зарим жишээг дурдсан болно. Гол зарчим нь байгууллагын ажилтны зүгээс хүүхэд хамгааллын эрсдэл, зохисгүй зан авир гаргахгүй байхад оршино.

Эрсдэлийг үнэлэн
Үргэлж анхаарах

 

ü  2-5 настай хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан харилцана;

ü  Хүүхэд, том хүн хоёрын эрх мэдлийн зөрөөг ойлгож хүүхдэд дээрэнгүй хандахгүй байх;

ü  Харилцааны зөв үлгэр дууриалал үзүүлэх;

ü  Хүүхдийг хүмүүжүүлэхдээ бие махбодийн шийтгэл хэрэглэхгүй байх,  эерэг хүмүүжлийн аргыг ашиглах;

ü  Хүүхдийн хувийн нууцлалд хүндэтгэлтэй хандах;

ü  Хүүхдийг ашигласан садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг бусад зүйлсийг  хэрэглэх нь хүүхдийг садар самуунд ашиглахыг дэмжиж байгаагийн илрэл болохыг ойлгож, ийм зүйлсээс татгалзах;

ü  Хүүхдийн өөрөө хийж чадах зүйлийг өмнөөс нь хийхгүй байх;

ü  Хүүхэд хамгааллын зөрчлийг тэвчихгүй байх, мэдээлэх, асуудлыг нуун дарагдуулдаггүй, нээлттэй ярилцдаг соёлыг түгээх;

ü  Ажлаа төлөвлөх, гүйцэтгэхдээ хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол үзүүлж болзошгүй  аливаа эрсдэлийг тооцож,  сэргийлэх;

ü  Хүүхдийн дунд гарч болзошгүй үе тэнгийнхний хүчирхийллийн талаар сонор сэрэмжтэй байх;

ü  Хүүхэд хүн дамлан худалдах наймааны золиос болох зэрэг хүүхдэд хор учруулах үйл ажиллагаанаас сэргийлэх.

Хориглох x Хүүхдийг цохих, зодох, тусгаарлан хорих зэргээр бие махбодын хүчирхийлэлд оруулах;

x Хүүхдийг гутаах, ичээх, доромжлох, дорд үзэх, сэтгэл санааны дарамтанд оруулах, нэр хоч өгөх;

x Хүүхдийг бэлгийн харьцаа хандлагаар өдсөн тоглоом тоглох, шалиг үг яриа ярих зэргээр биеэ авч явах, бусдад тийм боломж олгох;

x Хууль бус эсвэл хүүхдэд аюултай үйлдэл гарсан тохиолдолд түүнийг тоохгүй орхих;

x Хүүхдийн дэргэд хараал, бүдүүлэг үг хэрэглэх;

x Хүүхдийг ямар нэг байдлаар нь ялгаварлан харьцах.

Хүүхэд хамгааллын  Ёс зүйн дүрмийг

хүлээн зөвшөөрсөн хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгч

 …………………………Аймаг  …………………… сум

Батламж

20.. оны .. сарын ….. өдөр                                  Дугаар:

______________ургийн овгийн ___________ний /ны/ _____________, миний бие нь

энэхүү байгууллагын Хүүхэд хамгааллын бодлогод дурдсан ёс зүйн дүрмийг уншиж ойлголоо. Би энд дурдсан зарчмуудыг хүлээн зөвшөөрч хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх хугацаандаа хүүхэд хамгааллын ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхийн чухлыг ямагт санаж явах болно.

 

_____________________________________

(Овог нэр)

_____________________________________

(Албан тушаал)

_____________________________________

(Гарын үсэг)

_____________________________________

(Огноо)

 

Хавсралт-1

Хэрвээ хүүхдэд ямар нэгэн аюул учирсан талаар мэдэж байгаа бол та доорхи хүснэгтийг бөглөнө үү?

  1. Таны мэдээлэл

Нэр:    __________________________________

 

Хаана ямар ажил эрхэлдэг: __________________________________

 

Тухайн хүүхэдтэй ямар холбоотой вэ:    __________________________________

 

Холбоо барих хаяг, утас:  __________________________________

  1. Хүүхдийн мэдээлэл

 

Хүүхдийн нэр:                      __________________________________

 

Хүүхдийн хүйс, нас             __________________________________

 

Хүүхдийн гэрийн хаяг:       __________________________________

 

Хүүхдийн асран хамгаалагчийн нэр:     __________________________________

  1. Хэргийн сэжгийн тухай, аль болох тодорхой бэлгийн бие махбодийн, сэтгэл санааны, хүчирхийлэл, шийтгэл, мөлжлөг, үл хайхрах байдал

______________________________________________________________________

 

______________________________________________________________________

 

  1. Сэжиглэгдэж буй үйлдлийн болсон он сар өдөр цаг _______________________

 

Сэжиглэгдэж буй үйлдэл хаана болсон бэ? ________________________________

 

Тус үйлдлийг үйлдсэн сэжигтний нэр ______________________________________

 

Нэмэлт мэдээлэл ______________________________________

 

[1]Keeping Children Safe Coalition, (2011). Standards for Child Protection

[2]Paulo SйrgioPinheiro The Independent Expert for the UN Study on Violence Against Children

Ангилал Ангилагдаагүй Зөвлөгөө Мэдээ Онцлох Хамгаалалтын үйлчилгээ Хууль, конвенц
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 1,692
huuhehd-harah-uilchilgee ГС - Copy Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах журам
12711303_480266362161168_3651460835818988337_o Хүүхэд харах үйлчилгээний бүртгэл, мэдээлэл, тайлангийн маягт батлах тухай

Сэтгэгдэлгүй