Байгууллагын танилцуулга

Манай байгууллага нь Чойр хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 09-р сарын 20-ны өдрийн 09 тоот тогтоолоор Чойр хотын Хүүхдийн төлөө төв нэртэйгээр анх байгуулагдсан. 1994 онд Чойр хот Говьсүмбэр аймаг болсноор 1994 оны 08-р сарын 30-ны өдрийн засаг даргын Б/02 тоот захирамжаар Хүүхдийн төлөө төв, 2009 оны 05-р сарын 1-ны өдрийн А/136 тоот Засаг даргын захирамжаар Хүүхдийн төлөө хэлтэс, 2012 оны 12-р сарын 05-ны өдрийн Засаг даргын А/01 тоот захирамжаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, 2016 оны 09-р сарын 22-ны өдрийн Засаг даргын А/51 тоот захирамжаар “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” болон ажиллаж байна.