AЙМГИЙН ХҮҮХДИЙН ОРОЛЦООНЫ КЛУБЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. 2019.06.12


Нийтэлсэн Админ  /  Огноо 6 сар 17, 2019

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУБ-тай хамтран хүүхдийн оролцооны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хийгдэж буй үйл ажиллагаануудыг үр дүнд хүргэх зорилгоор ГБХЗХГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ны А/59 тоот тушаалаар “ОРОЛЦООНЫ БҮЛГИЙН НЭГДСЭН ДҮРЭМ” “ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН БОЛОН ЧИГЛҮҮЛЭГЧ БАГШ НАРЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАХ” журам -ийг баталсан.

Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын багш нар болон хүүхдүүд жилийн туршид “ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ХӨГЖИЖ-ХӨГЖСӨН ХҮҮХЭД ХАМГААЛАГДАНА.” гэсэн уриан дор өөрсдийгөө болон үе тэнгийнхнийгээ хөгжүүлэн олон сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлаар хичээлийн жилийн турш манлайлан ажиллаа.

Жилийн ажлыг дүгнэх журмын дагуу аймгийн нийт 5 сургуулийн 20 гаруй оролцооны клубын материал ирүүлж
– 1 дүгээр сургуулийн “Скаут”-ын клуб
– 2-р сургуулийн “Амьдрах ухааны” клуб
– 5-р сургуулийн “Мини академи” клуб
– “Билгүүн” клуб, “Эко” клубууд шалгарч 2018-2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулсан. Мөн клубын материал дүгнэх дүрэм журмын хүрээнд хамгийн шилдэг клубээр 5-р сургуулийн “ЭКО” клубт шалгарч Дэлхийн Зөн ОУБ-аас 2.500.000 төгрөгний оролцооны клуб тохижуулах эрхийн бичиг, бусад шалгарсан клуб тус бүрд 150.000 төгрөгний бичиг хэргийн зүйл, клубын сурагчид тус бүрийг бичиг хэргийн зүйлээр шагнаж урамшууллаа.

ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛАЛ, ХӨГЖИЛ ОРОЛЦООГ ДЭМЖИН АЖИЛЛАСАН ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-ЫН ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА.

Ангилал Ангилагдаагүй Ил тод байдал Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны мэдээлэл
Нийтлэлийг тараах
  • Үзсэн : 71
ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ
ТУШААЛ

Сэтгэгдэлгүй

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.