2020 оны 11 сарын 29 4:29 pm минут.

FORMS FOR DORMS ДОТУУР БАЙРНЫ СУРАЛЦАГЧДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“FORMS FOR DORMS” ДОТУУР БАЙРНЫ СУРАЛЦАГЧДЫН
ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
/2019-10.26-10.28/

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.5 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дүгээр зүйл, Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журмын 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.4 дүгээр зүйл,Төсвийн ерөнхийлөн захирагчаас төсвийн шууд захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний 3.2 дахь зүйлүүдийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд ЕБС-иудын дотуур байрны суралцагчдад эрүүл зан үйл, дадал хэвшил олгох, амьдрах ухаан болон амьдрах чадварт сургах, тэднийг үе тэнгийнхэндээ манлайлах оролцоог нэмэгдүүлэх, дотуур байранд учирч болох эрсдлээс урьдчиалан сэргийлэх зорилгоор “FORMS FOR DORMS” 2 өдрийн 40 сурагчдын оролцоотой сургалтыг Дэлхийн Зөн ОУБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Сургалтанд Аймгийн 5 дугаар сургуулийн 10 сурагч, Шивээговь сумын 10 сурагч, Дундговь аймгийн Баянжаргалан сумын 10 сурагч, Төв аймгийн 10 сурагч нийт 40 сурагчид харилцан бие биеэсээ суралцлаа.

Сургалтын үр дүнд дотуур байранд суралцдаг өсвөр насныхан амьдрах чадварт суралцаж аймгийн хэмжээнд суралцаж буй 278 дотуур байранд амьдарч буй сурагчдад хичээлээ зааж үргэлжлүүлэх юм.

Сургалтыг ГБХЗХГ-ын мэргэжилтэн , Энх тайвны корпусын сайн дурын ажилтан , БСУГ-ын ахлах мэргэжилтэн нар чиглүүлэн зохион байгууллаа.

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИД 2 ӨДӨР СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАА
ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН 2 ДАХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сэтгэгдэлгүй