2020 оны 11 сарын 26 2:51 am минут.

Y PEER нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох клуб байгуулагдлаа.

Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар, Дэлхийн зөн Бор-Өндөр 1 ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр Монголын гэр бүлийн сайн, сайхны нийгэмлэг, Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ /Y-PEER/- төрийн бус байгууллагын багш нартай хамтран зохион байгуулсан 3 хоногийн сургалтанд аймгийн Политекникийн коллежийн 2,5 ангийн 1 дүгээр ангийн  7 оюутан ерөнхий боловсролын 1, 2, 3, 5-р сургуулийн 8-10-р ангийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ажиллах  хүсэл сонирхолтой, өөрийн сайн дурын үндсэн дээр суралцах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олон, найз нөхдийн дунд нэр хүндтэй, сайн дурын үйл ажиллагаанд 7 хоногт 8-15 цаг зарцуулах боломжтой, багаар ажиллах чадвартай эдгээр шалгуурыг хангасан 25 хүүхэд, 5-н сургуулийн эмч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн газрын нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, “Залуучуудын хөгжлийн төв” төрийн бус байгууллагын ажилтан Дэлхийн зөн Бор-өндөр ОНХХ-ын ажилтан сургалтанд нийт 34 хүн хамрагдсан.

Орон нутгийн хэмжээнд “Үе тэнгийн сургагч” бэлтгэх сургалтыг Залуучуудын үе тэнгийн боловсролын үндэсний сүлжээ /Y-PEER/- төрийн бус байгууллагын багш Ш.Галбадрах мөн үе тэнгийн төлөөлөл залуу багш болох Анагаах ухааны их сургуулийн оюутан н.Цэнд, ШУТИС-ийн оюутан Г. Бүжинлхам нар сургалтыг чанартай бэлтгэж Бэлгийн болон НҮЭМ, БЗДХ-ын талаарх мэдлэг, чадварыг эзэмшүүлж шинэлэг хэлбэрээр мэдлэг боловсрол олгох асуудалд өсвөр үе, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, клубуудын үйл ажиллагааг тогтворжуулах сайжруулах, төлөвлөгөө боловсруулах арга аргачлал, хамтын ажиллагаа гэх мэт чадварыг эзэмшүүлсэн юм.

Хөтөлбөрийн дагуу 2 хоногийн сургалт дууссаны дараа сургалтанд оролцогч хүүхдүүд 5 багт хуваагдаж Политекникийн коллежийн дотуур байрны 40-н оюутанд нөхөн үржихүйн эрүүл мэнд, үерхэл нөхөрлөл, бэлгийн замын халдарт өвчин, бэлгэвч, жирэмсэлтээс хамгаалах арга гэх мэт сэдвийн хүрээнд анхны сургалтыг зохион байгуулан, үе тэнгийн хүүхдүүддээ мэдлэгээ түгээж ажилласанаараа хичээлээ бататгасан юм. Сургалтын төгсөлд аймгийн хэмжээнд /Y-PEER/ клубийг байгуулан 25 хүүхэд сургагч багшийн гэрчилгээгээ гардан авч 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг боловруулан, сургууль бүр клубээ ахлан ажиллах ахлагчаа сонгож, аймгийн хэмжээнд /Y-PEER/ клубийг ахлагчаа ардчилсан сонгуулийн зарчмаар сонгож нийт сонгогчдын 16 хүний саналаар Политекникийн коллежийн 1-р ангийн оюутан н.Ууганбаяр сонгогдлоо.

IMG_0009 IMG_0015 IMG_0020 IMG_0018 IMG_0059 IMG_0053 16299446_758598977626527_1109643750003805858_n 16195975_758603040959454_4189434647358766496_n IMG_0051 16443386_1327601193952636_1964444548_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Нийтлэлийг түгээх :
  • Үзсэн : 3
Байгууллагын 2017 оны төсөв
Хүүхдийн эрсдлийн түвшин тогтоох программыг нэвтрүүллээ.

Сэтгэгдэлгүй