ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН “ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГ”, “СУМДЫН ХАМТАРСАН БАГ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, КЕЙС ШИЙДВЭРЛЭЛТЭД АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАА.

158
Аймгийн ГБХЗХГ-аас Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/476 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого”, А/239 дугаар тушаалаар батлагдсан “Боловсролын байгууллагын сургалтын орчин ба дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журам”, А/612 дугаар тушаалаар батлагдсан “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах журам”, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/173, А/251, А/380 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Хамтарсан багийн ажиллах, үйл ажиллагааг санхүүжүүлэх журам”-уудыг хэрэгжилтийг хангах, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 10 сарын 12-ны А/394 дугаар тушаалаар батлагдсан “Хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төлөвлөгөөт хяналт-шинжилгээ-үнэлгээг хийлээ.
Сумдын Хамтарсан багууд, Ерөнхий боловсролын 1,2,3,4,5 дугаар сургууль, дотуур байрнууд, 1,2,3,4,5 болон Төмөр замын цэцэрлэгүүд, ПТКоллежууд хамрагдлаа.
Тус ажлын хүрээнд:
• Хүүхэд хамгааллын бодлогын бичиг баримтын дагуу сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд хамгааллын хөтөлбөр төлөвлөгөө гарган хэрэгжүүлж буй байдал
• Хүүхэд хамгааллын бодлогын баримтын ёс зүйн дүрмийг байгууллагын бүх албан хаагчид танилцуулж баталгаажуулсан эсэх
• Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа, хэрэгжилт
• ЕБС, Цэцэрлэгийн дэргэдэх “Хүүхэд хамгааллын баг”-ийн үйл ажиллагаа
• Цэцэрлэг, сургууль, дотуур байрны багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдад хүүхдийн эрх, хамгаалал, харилцаа хандлагын талаар нөлөөллийн үйл ажиллагаа төлөвлөж зохион байгуулж буй эсэх
• Хүүхдийн ялгаварлан гадуурхал, хүүхдийн ялгаатай байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан ажиллаж буй эсэх
• Нөхцөл байдлын үнэлгээнд суурилан хүүхдэд учирч болзошгүй эрсдэл болон хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгаанд суурилан хэрхэн хэрэгжүүлж буй байдал
• Анги удирдсан багш нарын эрсдэлтэй хүүхдүүдтэй ажиллаж буй байдал
• Анги удирдсан багш нар эцэг эхтэй хамтран ажиллаж буй эсэх
• Сэтгэл санааны хямрал, гутралтай суралцагчдад нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж буй эсэх
• Цэцэрлэг сургууль дотуур байрны орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинг бүрдүүлэн өрөө тасалгаа, анги танхим, заал, коридор, бие засах газар, ариун цэврийн өрөө зэргийг хүүхдэд аюулгүй ээлтэй тохижуулсан эсэх. Мөн хяналтын камертай болгон түүнийг ажиглах, бичлэгийг хадгалах, хянах дүрэм,орчны гэрэлтүүлэгтэй эсэх чиглэлээр
Хамтарсан баг:
• Хамтарсан багийн жилийн төлөвлөгөө, хэрэгжилт, үр дүн
• Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулж буй эсэх
• Хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлж ажиллаж буй эсэх
• Нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлж буй байдал
• Хохирогчийг холбон зуучлах үйлчилгээнд хамруулж буй байдал
• Кэйс шийвдэрлэлтэнд ажиллаж буй байдал гэсэн чиглэлүүдээр ажиллаа.
Мөн ахлах ангийн суралцагчдад тест оношлогоонд суурилсан мэргэжил сонголтын ганцаарчилсан зөвлөгөө болон хүүхэд, багш, эцэг эхчүүдэд мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө үйлчилгээг үзүүллсэн байна.
Тус газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт хангалтгүй байгууллагуудад хугацаатай үүрэг даалгавар, зөвлөмж өгч үүрэгжүүллээ.