Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн зорилт 4. Оролцоотой залуу хүн –Залуучуудад эерэг хандлага, зан үйлийг төлөвшүүлэн нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлнэ зорилтын 4 дүгээр хэсгийг тус тус үндэслэн ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ-МАНЛАЙЛАЛ-ын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь орон нутагт манлайлагч залуусыг бэлтгэн тэднээр дамжуулан зөв зан үйлийг залуучуудад төлөвшүүлэх, хувь хүн хэрхэн өөрийн амьдралаа төлөвлөж, бусдыг болон гэр бүлээ удирдан манлайлах, амьдралынхаа хүсэл мөрөөдөл, зөн харааг таньж мэдэн улмаар хэрхэн яаж зорилгоо тодорхойлох чиг баримжааг олгох талаар онол, практик хосолсон сургалтаар дамжуулан залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэлээ.
Сургалтын үр дүнд увь хүн хэрхэн өөрийн амьдралаа төлөвлөж, бусдыг болон гэр бүлээ удирдан манлайлах хийгээд амьдралынхаа хүсэл мөрөөдөл, зөн харааг таньж мэдэн улмаар хэрхэн яаж зорилгоо тодорхойлох мөн өөрийн болон бусдын үнэ цэнийг хүндэтгэн ойлгож ухамсарлах, тэдэнтэй хэрхэн багаар ажиллах ур чадварт суралцах, баг дотроо хэрхэн манлайлах чиглэлээр олон цэгцтэй ойлголтуудыг өглөө.
Сургалтанд салбар салбарын нийт 50 залуу албан хаагчид 7 цагийн сургалтанд хамрагдаж , Отгонтэнгэр их сургуулийн багш, судлаач, хуульч Б. Амарбат чиглүүлэн сонирхолтой байдлаар зохион байгууллаа.


