/2019.11.28/
Монгол Улсад Анхдугаар хууль батлагдсан, Тусгаар тогтнолоо тунхагласны түүхт 95 жилийн ой, Говьсүмбэр аймагт “Иргэний андгай өргөх ёслол”-ын арга хэмжээг Монгол улсын Ерөнхий Сайд УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ивээл доор 17 дахь удаагаа дуу бүжгийн “Боржигон чуулга”-т зохион явууллаа.
Өнөөдрийн “Иргэний андгай өргөх ёслол”-д тэдний төлөөлөл болох 17 хүүхэд оролцон Монгол Улсын Иргэний андгайг уншин тангараг өргөж Монгол улсын иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.
Даяарчлал эрчимтэй хөгжиж байгаа энэ үед, түүх соёл, уламжлалаа дээдэлж, эх орноо гэсэн сэтгэл, зүтгэлтэй иргэний эх орондоо оруулах хувь нэмэр асар их юм.
Иймд эх оронч үзэлтэй ёс уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархдаг, бүтээлч хөдөлмөрч залуу үеийг төлөвшүүлэхэд энэ ёслолын арга хэмжээ нэн чухал гэж үзэн зохион байгуулдаг бөгөөд энэ жил аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын холбоо, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа.


