КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ДЭГЛЭМИЙН ҮЕД ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ

105

МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний 01/571 дугаар албан тоотоор Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2627 тоот чиглэлийн дагуу “Ковид-19” цар тахлын үед бүх шатны боловсролын байгууллагууд болон эцэг эх, олон нийт рүү чиглэсэн хүүхдийг хараа хяналтгүй байх, ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор төлөвлөгөө гарган ажилласан.
– Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 1286 хүүхдийн судалгааг сумдын хамтарсан баг, боловсролын бүх шатны байгууллагуудаас авч, эрсдэлийн программд бүртгэлтэй 268 хүүхдийн мэдээлэлийг нэгтгэн гэрээр нь айлчлан үнэлгээ хийсэн. Эрсдэлийн программд бүртгэлтэй хүүхдүүдийн эрсдэлийг үнэлэн эрсдэлийн түвшин бага “эрсдэлгүй” гэж үнэлэгдсэн 59, шилжин явсан 6, 18 насанд хүрсэн 32 хүүхэд нийт 97 хүүхдийг хасч, эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн 65 хүүхдийг шинээр нэмж бүртгэсэн. Тус программд нийт 236 хүүхдэд бүртгэлтэй байгаа ба хамтарсан багаар хяналт тавин ажилласан.
– Эцэг эхийн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах зорилгоор “Хүүхдийг ахуйн хүрээний осол, гэмтэл болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх таны оролцоо” гарын авлагыг өрхүүдэд тарааж зөвлөгөө мэдээлэл өгсөн.
Эрсдэлийн судалгаагаар эрсдэлийн төвшин өндөр, тусламж дэмжлэг нэн шаардлагатай Сүмбэр сумын 60 өрх, Баянтал сумын 20 өрх, Шивээговь сумын 20 өрх нийт 80 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэн ажилласан.