ГОВЬСҮМБЭР НААДАМ-2020

101

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.2, Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018 стандарт, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 01/417 тоот чиглэлийг үндэслэн аймгийн баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 12-ны өдрүүдэд 13 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
Аймгийн хэмжээнд хурдан морины 6 насны 15 уралдаанд 273 морь уралдаж, 123 уралдаанч хүүхдийг 100% даатгалд хамруулан бүртгэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн стандартад нийцсэн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмссөн эсэхэд хяналт тавин хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажилласан байна. Уралдааны явцад 3 уралдаанч хүүхэд мориноос унаж, өшиглүүлэн хөнгөн бэртэж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан. Мөн даатгалын үйлчилгээнд холбон зуучилсан байна.