“Нэг тэрбумаараа тэмцье” арга хэмжээ нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор 2013 оноос жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрх” ТББ болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2020 оны 03 дугаар сард цахим хэлбэрээр зохион байгуулсан.
Тус арга хэмжээний хүрээнд орон нутгийн зорилтод бүлгийн охид эмэгтэйчүүдэд “Бидний дуу хоолой” бүтээлч дэвтрийг ашиглан өөрийн дотоод дуу хоолойг сонсон өөртөө чанартай цаг гаргах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор воркшоп зохион байгуулсан. Сургалтын үр дүнд оролцогчдод хүчирхийллийн давтамжийг бодитоор харах, дотно харилцаагаа үнэлэх, өөрийн аюулгүй байдлыг хамгаалах төлөвлөгөө гаргах, өөртөө анхаарал тавих, тайвшрах боломжийг бий болгосон.


