Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн 3.2 дахь зорилт, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/92 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах, шинэ төрлийн Ковид-19 вирусын өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг оролцуулах, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, мэдлэг хандлага төлөвшүүлэх, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-д “Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зөвлөмж, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” ном, гарын авлага болон анги удирдсан багш нарыг ангийн хүүхдүүддээ хараа хяналт тавьж ажиллах чиглэлийг төрийн болон төрийн бус нийт 60 байгууллагад хүргүүлсэн.
Мөн 20 байгууллагын эцэг эхийн зөвлөл 430 гаруй албан хаагчдад “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх” зөвлөмж, мэдээлэл хүргэж, хүүхдийг гэнэтийн осол гэмтэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан.
Нүүр хуудас Үйл ажиллагааны мэдээлэл БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛӨӨР ДАМЖУУЛАН ХАМТРАН АЖИЛЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД


