Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх журам”, “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягт”-ын дагуу нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр, чанартай, хүртээмжтэй, үнэ төлбөргүй, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүлж ажилласан.
Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвөөр:
• 62 насанд хүрэгч 118 хүүхдэд, нийт 198 цагийн сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө
• 18 гэр бүлд нийт 36 цагийн гэр бүлийн зөвлөгөө
• Хохирогчийг түр хамгаалах байраар үйлчлүүлсэн 18 хүүхэд, 2 насанд хүрэгчдэд тухай бүр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягтын дагуу бүртгэл мэдээлэл хөтлөн, нийт 49 цагийн сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө
• Хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлагаар мэдээллээр ирсэн 8 хүүхдэд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө
• Бага насны 18 хүүхдэд сэтгэл зүйн зурган тестийн дүгнэлт тодорхойлолт гарган ажилласан байна.
Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд давхардсан тоогоор нийт 262 хүн хамрагдаж, сэтгэл зүйн зөвлөгөө, гэр бүлийн зөвлөгөөний үр дүнд үйлчлүүлэгчид өөрт тулгамдаж буй асуудал бэрхшээлээ тодорхойлон, шийдвэрлэх арга замд суралцаж, эерэг үр дүнд хүрсэн.


