Ажилтан албан хаагчын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, ажлын байрнаас үүдэлтэй стресс бухимдал, ажлаас халшрах хам шинжээс өөрийгөө хамгаалах, уур бухимдлаа зөв аргаар тайлах, ажилчид хоорондын харилцаа холбоо, дотоод уур амьсгалыг сайжруулах зорилгоор орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан албан хаагчдад сэтгэл зүйн чиглэлээр сургалт зохион байгуулж ажилласан. Сургалтанд:
• Нийт 20 байгууллагын давхардсан тоогоор 428 ажилтан албан хаагч сургалтанд хамрагдсан.
• Сургалтаар стрессийн түвшин тогтоох тест ажиллаж стресстэй тэмцэх өөрт тохирох аргыг тест асуулгын аргаар гарган, тэдгээр аргуудад суралцаж, стресс уур бухимдлаас өөрийгөө хамгаалах, сэтгэл зүйгээ тайван байлгах, өөрийгөө тайвшруулах, стрессээ зөв аргаар тайлах аргууд зэрэг мэдлэг ойлголтуудыг хүргэсэн.
• Мөн ажилтан албан хаагч хоорондын харилцаа хандлага, дотоод уур амьсгалыг сайжруулах харилцааны техник болон дасгал тоглоомуудыг ашиглаж эерэг үр дүнд хүрсэн.


