Аймгийн Цагдаагийн хэлтэс дээр Захиргааны журмаар баривчлах шийтгэл хүлээсэн иргэдэд 7 хоног бүр сэтгэл зүйн чиглэлээр сургалт зохион байгуулсан. Сургалтаар:
• Стресс бухимдал түүнийг тайлах аргууд
• Архи түүний сөрөг нөлөө
• Архи түүний сүүдэр
• Гэр бүлийн тухай хууль
• Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн “Хүүхдийн эрхийг зөрчих”
• Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлгийн “Хүүхдийн эсрэг гэмт хэрэг”
• Харилцаа хандлага сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгуулсан.
Сургалтад нийт давхардсан тоогоор 85 хүн хамрагдсан. Сургалтын үр дүнд оролцогчид нь стресс уур бухимдлаа зөв аргаар тайлах, архи согтууруулах ундааны бие махбод болон сэтгэл зүйд нөлөөлөх хор уршиг, архинд агуулагдах хорт бодисын нөлөө, архи согтууруулах ундааны хор уршгаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, хуульд заасны дагуу эрх, үүргээ хүлээх, хүүхдийг эрхийг хамгаалах зэрэг хууль эрх зүйн болон онолын мэдлэг ойлголттой болсон. Мөн энэхүү тогтмол хийгддэг сургалтын үр дүнд нэг иргэн архинаас бүрэн татгалзаж, өөртөө болон гэр бүлдээ эерэг өөрчлөлтийг хийж чадсан.


