ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ ӨДӨРЛӨГ

99

МУ-ын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн 3.2 дахь зорилт, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Байгууллага аж ахуй нэгжийн дэргэд эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмж”-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, гэр бүлийн эерэг харилцаа хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд гэр бүлдээ зориулах цагийг бүтээлчээр өнгөрүүлэх зорилгоор аймгийн Цагдаагийн хэлтсийн эцэг эхийн зөвлөлтэй хамтран “Хариуцлагатай албан хаагч” аяны хүрээнд “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг зохион байгуулж нийт 60 албан хаагчид хамрагдсан байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд шилдэг гэр бүлүүдийг шалгаруулж урамшуулсан. Үүнд:
• Манлайлагч гэр бүл – Х.Пүрэвжаргалын гэр бүл
• Үлгэр жишээ гэр бүл – Д.Цогбаатарын гэр бүл
• Хариуцлагатай гэр бүл- Д.Эрдэнэхүүгийн бүлүүдийг шалгарсан.
Мөн албан хаагчдад:
– Стресст өртөхгүй байх, түүнээс ангижрах арга зам лекц
– Албан хаагчдад харилцаа хандлага болон сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлсэн.