Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээлэл, арга зүйгээр хангах, мэргэжил сонголтоо зөв хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ЕБ 2-р сургуулийн 10а ангийн сурагчдад “Мэргэжил сонголт-миний ирээдүй” сэдэвт сургалт зохион байгуулж, мэргэжлийн хэв шинжийг тодорхойлох тест оношилгоо хийж хүүхэд бүрийн мэргэжлийн хэв шинжийг тодорхойлон тохирох мэргэжлийн чиглэлийн талаар мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.
Мэргэжил сонгох 3 чухал алхам:
Хүсэл сонирхлоо тодорхойлох
Чадвар чадавхаа тодорхойлох
Мөрөөдөл, зорилгоо тодорхойлох гэсэн энгийн алхамууд юм.


