“Хүүхдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэх дэлхийн өдөр”

113
Жил бүрийн 11 дүгээр сарын 19-ны өдөр
“ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ийг угтан “БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ” уралдааныг 4 дэх жилдээ Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран зохион байгууллаа.
НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын санаачилгаар 2007 онд Хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг тодорхойлох Дэлхий нийтийн судалгаа явуулсны үр дүнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь дэлхийн олон улс оронд тулгамдсан асуудал болж, үүнийг шийдвэрлэхийн тулд улс орнууд хүүхдийг хүчирхийлэл дарамтаас хамгаалах шаардлагатай болсон.
Үүнтэй холбогдуулан 2007 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 19-ны өдрийг “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэж ирсэн.
Хүүхдэд ээлтэй аюулгүй гэр бүлийн орчинг бүрдүүлэх, хүүхэд гэр бүлийн сайн сайхан байдалд бодитой хувь нэмэр оруулах, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, гэр бүлийн зөрчлийг арилгахад хүүхдийн дуу хоолойг сонсох,оролцоог хангах, хүүхэд хүсэл мөрөөдлөө чөлөөтэй илэрхийлэн олон нийтэд нөлөөлөх боломжийг олгох зорилготой “БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ” гар зураг, шүлэг, зохион бичлэг, эссэ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Тус уралдаад аймгийн нийт сургуулиудын 100 орчим сурагчид бүтээлээ ирүүлснээс 20 хүүхдийн бүтээл шагналт байранд шалгарч, шалгарсан хүүхдүүдийг урамшууллаа.
Үүнд:
“БИ ГЭР БҮЛДЭЭ ҮҮНИЙГ Л ХҮСДЭГ” ШАГНАЛТ БАЙР:
Гар зураг төрөл /1-5-р анги/:
О.Болорномин /1-р сургууль 3б анги/
О.Номинсувд /1-р сургууль 2б анги/
И. Энхзаяа /1-р сургууль 1в анги/
Г.Амин-Эрдэнэ /1-р сургууль 2б анги/
Б.Уран-Үжин /5-р сургууль 1а анги/
Шүлэг, Зохион бичлэг төрөл /6-9-р анги/:
Э.Номин-Эрдэнэ /2-р сургуулийн 8в анги/
А.Алтанбагана /2-р сургууль 9б анги/
О.Сувд-Эрдэнэ /1-р сургууль 8а анги
О.Цэрэнжаргал /2-р сургуулийн 8в анги/
Г.Алтанцэцэг /2-р сургуулийн 9а анги/
Эсээ бичлэгийн төрөл /10-12-р анги/
Н.Болорцэцэг /2-р сургуулийн 10а анги/
О.Чанцалсүрэн /2-р сургуулийн 11б анги/
М.Мөнх-Учрал /5-р сургуулийн 11а анги/
О.Мөнгөнцэцэг /2-р сургуулийн 10а анги/
Ө.Мөнгөнзул /5-р сургуулийн 10а анги/ нарын бүтээл шалгарлаа.
Нийт оролцсон хүүхдүүддээ баяр хүргэж, амжилт хүсье!