“Хүүхэд насны эрдмийн ажил”

121
“ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ”
ЦАХИМ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫГ 4 ДЭХ ЖИЛДЭЭ ДЭЛХИЙН ЗӨН ОУБ-ТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2021/11/23
Монгол улсын “Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5-9 дүгээр зүйл, Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг үндэслэн Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдийн хөгжил, оролцоог идэвхжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг таниулах, илтгэх ур чадварыг хөгжүүлж багаар ажиллахад сургах чиглэлээр “ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ” цахим илтгэлийн уралдааныг Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Уралдааныг аймгийн нийт ЕБС-иудын 10-12 дугаар ангийн сурагчдын дунд дараах сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Үүнд:
 Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал
 Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал
 Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал
 Хэвлэл мэдээлэл цахим орчин дахь хүүхэд хамгаалал
 Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал
Тус уралдаанд аймгийн нийт сургуулиудын 7 багийн 100 орчим хүүхдүүд чиглүүлэгч багш нартайгаа хамтран ажилласан илтгэлээ цахимаар ирүүлж оролцлоо.
– 1 дүгээр байр 2 дугаар сургуулийн нийгмийн ухааны Ж. Мөнхдэлгэр багштай “ТУСГАЛ” баг “Хэвлэл мэдээлэл цахим орчин дахь хүүхэд хамгаалал”
– 2 дугаар байр 5 дугаар сургуулийн нийгмийн ухааны Т. Амгалан багштай “ЭЛИТ” баг “Хэвлэл мэдээлэл цахим орчин дахь хүүхэд хамгаалал”
– 3 дугаар байр 1 дүгээр сургуулийн Нийгмийн ухааны Д. Цогбат багштай “Eternal mind” баг “Хэвлэл мэдээлэл цахим орчин дахь хүүхэд хамгаалал”
– 4 дүгээр байр 2 дугаар сургуулийн В. Номинзул багштай “GALAXY 4 баг “Олон нийтийн арга хэмжээн дэх хүүхэд хамгаалал”
– 5 дугаар байр Ө. Мөнгөнзул ахлагчтай баг “Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр оролцлоо.
Мөн сургуулийн сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан 2 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Ж. Мөнхдэлгэр “ШИЛДЭГ ЧИГЛҮҮЛЭГЧ” багшаар шалгарлаа.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн:
– 5 дугаар зүйл Гэр бүл, нийгэм дэх хүүхэд хамгаалал,
– 6 дугаар зүйл Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал
– 7 дугаар зүйл Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал
– 8 дугаар зүйл Хэвлэл мэдээлэл цахим орчин дахь хүүхэд хамгаалал
– 9 дүгээр зүйл Олон нийтийн арга хэмжээ үлйчилгээн дэх хүүхэд хамгаалал гэсэн хуулийн заалтыг хүүхэдтэй холбоотой ажилладаг бүх салбарын байгууллагууд мөрдөж ажиллахыг хуулиар зохицуулсан байдаг.
Багуудын ирүүлсэн илтгэлийн судалгаа шинжилгээнд анализ хийж үзэхэд аймгийн хэмжээнд Цахим орчинд хүүхдийн эрх хамгаалал зөрчигдөж байгааг харахад хүүхэдтэй ажилладаг салбарын бүх байгууллагууд цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг анхааралдаа авч ажиллах шаардлагатай байгаа нь харагдаж байна.
Шалгарсан багш болон хүүхдүүдийн шагналыг Дэлхийн Зөн ОУБ-ын менежер, аймгийн “ХҮҮХДИЙН ЭЛЧ” Д. Оюунтуул гардуулж цаашид хүүхдийн эрх хамгааллын үйл ажиллагаанд байнга хамтран ажиллахаа илэрхийллээ.
Нийт оролцсон багш, сурагчиддаа ХАЛУУН БАЯР хүргэе!