“Оролцоод-манлайлъя” залуучуудын чуулга уулзалт

150

Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.5.2 дахь заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/111 дугаар тушаал, Говьсүмбэр аймгийн “Гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих 2021 оны арга хэмжээний төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан залуучуудын хөгжил, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Оролцоод-манлайлъя” аймгийн залуучуудын цахим чуулганыг 2021 оны 10 сарын 27-ны өдөр зохион байгуулсан. Чуулганд нийт 136 залуус цахимаар хамрагдсан.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд заасны дагуу үндсэн 5 чиглэлээр төрөөс залуучуудыг дэмжинэ гэж заасны дагуу дараах сэдвүүдийн хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл бэлтгэн орон нутгийн залууст илтгэл танилцуулсан юм.

Чуулганы үр дүнд залуучуудын хөгжил оролцоог дэмжсэн төрийн болон төрийн бус байгууллага, өсвөр үеийн залуучуудыг хамруулан аймгийн хэмжээнд цахим чуулганыг зохион байгуулж, залуучууд хуульд заасан 5 чиглэлийн хүрээнд мэдээлэл авч, тулгамдсан асуудал болон дуу хоолойгоо удирдах түвшний хүмүүст хүргэж, залуус өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа удирдлагуудтай хамтран хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцсон юм.