Хүүхдэд амьдрах ур чадварыг эзэмшүүлэн, өөрт байгаа давуу талыг олж илрүүлэхэд нь туслах, бие даах чадварт суралцах, эрүүл харилцааг бий болгох, бусдаас суралцах, сургалтын олон төрлийн аргыг ашиглаж сургах зорилгоор хувь хүний хандлагад нөлөөлөх, амьдрах ухааны боловсрол олгох сургалтуудыг ДЗОУБ-БОР ӨНДӨР1 ОНХ-тэй хамтран зохион байгууллаа.
Хөтөлбөрийн агуулга:
1. Өөрийгөө таньж мэдэх ба өөрийгөө тодорхойлох нь
2. Dream board бүтээх
3. Амьдрах ур чадварыг ойлгох нь
4. Соёлын харилцаа холбоо
5. Хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх нь
6. Харилцааны ур чадвар
7. Хүн бүр адилхан уу?
8. Үе тэнгийн дарамт шахалт
9. ХДХВ/ДОХ- оос хэрхэн сэргийлэх вэ?
10. Бидний үүрэг ижилхэн үү?
11. Ялгавралан гадуурхалт ба минйи үүрэг
12. Архи тамхины хор хөнөөл гэх мэт агуулгын хүрээнд говьсүмбэр аймгийн 1,2,5-р сургуулийн 6-9, 10-12 дугаар ангийн нийт 34 сурагч хүүхдүүд 14 удаагийн 21 цагийн зуны сургалтад хамрагдаж амжилттай төгслөө.
Цаг үеийг үл ажиран, сурах хүсэл сонирхол нэгтэй, суралцах хандлага гаргаж өөрийгөө бүрэн дайчилж амжилттай оролцсон нийт хүүхдүүддээ баярлалаа
БОЛОВСРОЛ БОЛ БОДИТООР МЭДЭРСЭН ДАДЛАГА ТУРШЛАГА



