ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН БОЛОН ОРОЛЦООНЫ КЛУБИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ
Хүүхдийн оролцооны клубийн чиглүүлэгч багш, нийгмийн ажилтан нарт оролцооны клуб хэрхэн чиглүүлэн ажиллах, цар тахлын үед хүүхдийн оролцоог хэрхэн сайжруулах, үр дүнд хүргэх, оролцооны аргыг хэрэгжүүлэн ажиллах 6 гол алхам, олон улсын сайн туршлагыг түгээх сэдвүүдийн хүрээнд мэдлэг олгох 2 өдрийн 8 цагийн сургалтын цахим хэлбэрээр Дэлхийн зөн ОУБ, Монголын Урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулсан.
Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 5 сургуульд 4000 гаруй хүүхэд суралцаж байна. Сургууль тус бүрт хүүхдийн оролцооны 10 клуб үйл ажиллагаа явуулж байгаа ч /ковид19/ цар тахал гарч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа түр хугацаагаар хойшилж клубийн үйл ажиллагаа бүрэн зогссонтой холбоотойгоор хүүхдийн хөгжүүлэх, оролцуулах арга барилыг өөрчлөх хэрэгцээ шаардлага байгааг үндэслэн тус сургалтыг зохион байгуулсан.
Сургалтанд Ерөнхий боловсролын 5 сургуулийн оролцооны клуб чиглүүлэн ажилладаг 40 багш оролцсон. Сургалтын үр дүнд багш нар цахимаар хэрхэн оролцооны клубыг чиглүүлэн ажиллах, оролцооны 8 алхам, сурагчдыг үнэлэх үнэлгээний талаар мэдлэг мэдээлэлтэй болсон. Тус сургалтад Дэлхийн Зөн ОУБ-аас 2.000.000 төгрөгийн төсөв зарцуулагдсан.


