Тус уулзалтаар:
Хүүхдийн оролцооны үндэсний зөвлөгөөнд оролцсон суралцагчдын ажлын тайлан
Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүдийн танилцуулга, АХНЗ-ийн үйл ажиллагааны чиглэлийн талаар танилцуулга
Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүдийг шинэчлэн байгуулах
Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүнийг сонгох
Хүүхдийн элчийн чиг үүрэг, хариуцлага танилцуулга мэдээлэл хийж “Хүүхдийн элч”- ийн батламж гардуулах
2022 онд хүүхдийн хөгжил, оролцооны чиглэлээр орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд хүүхдүүдийн санал санаачлагыг авах чиглэлийг гаргалаа.
1. Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөл нь тухайн орон нутгийн хүүхдийн оролцооны бүлгийн ахлагч нарын хамтаар үе тэнгийнхний өмнө тулгарч байгаа асуудлуудыг хөндөж түүнийг шийдвэрлэхэд нь насанд хүрэгчдэд нөлөөлж тэдэнтэй хамтран ажилладаг сонгуульт байгууллага юм. АХНЗ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь аймгийн нийт 7300 хүүхдийн эрх ашгийг хамгаалах асуудалд идэвхитэй оролцож, утга учиртай оролцоог дэмжих мөн хүүхдийн өөрийн санаачлагын болоод оролцооны бүлгүүдийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллах зорилготой.
АХНЗ-ийн сургуулийн төлөөлөл хүүхдүүд нь манлайлагч, үе тэнгийнхэндээ нөлөөлөх чадвартай, багаар ажиллах чадвартай, өсөж хөгжих хүсэл тэмүүлэлтэй,
Сургууль болон орон нутгийнхаа хүүхдүүдийн дуу хоолой болж шийдвэр гаргах түвшний хүмүүстэй хамтран ажиллаж, тэдэнд нөлөөлөн ажиллах чадвартай хүүхэд байна.
Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл нь 20 гишүүнтэйгээр, АХНЗ-ийн тэргүүнээр 5 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ө.Мөнгөнзул гишүүдийн 70 хувийн саналаар сонгогдлоо.
2. Аймаг сумдын “Хүүхдийн элч”- ийн шинэчилсэн журмыг танилцуулж, аймгийн “Хүүхдийн элч”-ээр сонгогдсон Дэлхийн Зөн ОУБ-ын менежер Д. Оюунтуул, Сүмбэр сумын “Хүүхдийн элч” О. Гантөмөр, Шивээговь сумын “Хүүхдийн элч” Б.Энхриймаа нарыг батламждан “БАТЛАМЖ” гардуулан цаашид хамтран ажиллах чиглэлээ гаргалаа.
3. Японы Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрх хамгаалал хариуцсан менежер Д. Цолмон #Хүүхдийн утга учиртай оролцоог хэрхэн хангаж, хүүхдүүд эерэг зүйлээрээ үе тэнгийнхнийгээ хэрхэн зөв дагуулж хамтдаа хөгжих талаар мэдээлэл хийлээ.
4. 2022 онд Аймгийн ГБХЗХГазар нь:
Хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулж шийдвэрлэхэд анхаарах
Хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх, санал санаачлагыг дэмжих
Шийдвэр гаргахад хүүхдийн утга учиртай оролцоог хангах ажлыг чанаржуулахАмгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийн шинэчлэн байгуулагдсан гишүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулан идэвхжүүлж дэмжихэд гол анхаарлаа хандуулж ажиллана.





