“БАГШИЙН ХАРИЛЦАА-ХАНДЛАГА” СЭТГЭЛ ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нэгдүгээрт хүүхэд уриан дор АЗДТГ, НБХ, ГБХЗХГ, БШУГ, Дэлхийн Зөн ОУБ-аас хамтран “Эрх, үүрэг, оролцоо” хөтөлбөрийн хүрээнд багш бүр хүүхдэд амьдрах ур чадварыг эзэмшүүлэн хүүхдэд байгаа давуу талыг олж харахад нь туслах, тэднийг үнэ цэнэтэйд тооцон хүндэтгэн харилцаж сургах, багш суралцагчдын эрүүл харилцааг боловсролын орчинд бий болгох, багшийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих зорилгоор “Багшийн харилцаа-хандлага” сэдэвт сургалтыг. зохион байгууллаа. Сургалтад аймгийн ЕБ-ын сургууль, цэцэрлэг, Политехникийн коллежийн нийт 200 гаруй багш ажилчид хамрагдсан.
Сургалтыг МУБИС-ын Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн сэтгэл судлаач, багш А. Баярхүү удирдлаа.
Сургалтын агуулга:
Суралцагчдын нас, сэтгэхүй, сэтгэл зүйн хувийн онцлогийг харгалзан ажиллах харилцааны ур чадвар, арга техникийг эзэмших
Сурагчдын нийгэм сэтгэл зүйн өөрчлөлтийг харгалзан ажиллах аргад суралцах
Хувь хүний оролцоо ба өөрийгөө удирдах, багшийн хөгжлийн дэмжих арга зүйд суралцах
Сэтгэл зүйн темперамент, зан төлөв, хувийн онцлогоо таньж мэдэх, тодорхойлох дасгал ажлуудыг ажилласан.
Сургалтандаа идэвхтэй хамрагдсан боловсролын салбарын нийт багш, ажилтнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!





