Танилцуулга

БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Манай байгууллага нь Чойр хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны
09 дүгээр сарын 20-ны өдрийн 09 тоот тогтоолоор Чойр хотын хүүхдийн төлөө төв
нэртэйгээр анх байгуулагдсан ба 1994 онд Чойр хот Говьсүмбэр аймаг болсноор 1994
оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Засаг даргын Б/02 тоот захирамжаар Хүүхдийн
төлөө төв, 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/136 тоот Засаг даргын
захирамжаар Хүүхдийн төлөө хэлтэс, 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Засаг
даргын А/01 тоот захирамжаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Засгийн газрын
2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4-т “Залуучуудын хөгжих,
суралцах, хөдөлмөр эрхлэх таатай орчин нөхцлөөр хангах үүднээс залуучуудын
хөгжлийн чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэсэн заалтын хүрээнд
2016 оны Засгийн Газрын бүтцэд УИХ-ын 45 дугаар тогтоолоор “Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газар” Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг бий болгосон.
2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Засаг даргын А/51 тоот захирамжаар Гэр
бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон ажиллаж байна.
Байгууллагын зорилго, чиг үүрэг
Зорилго: Гэр бүл, хүүхэд, залуучуудын талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, хүүхэд
залуучуудын ёс зүй, хөгжил оролцоог эрхэмлэж, хамгааллын үйлчилгээг үзүүлнэ.
Зорилт:
– Гэр бүлийн хөгжил, тогтвортой хөгжлийг дэмжих олон талт арга хэмжээг зохион
байгуулах
– Хүүхдийн эрх, хөгжил хамгаалал, оролцооны үйлчилгээг мэргэжлийн түвшинд
үзүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх
– Залуучуудын хөгжил, нийгмийн оролцоог дэмжих, соён гэгээрүүлэх, сэтгэлгээг
өөрчлөх, хуулийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулахад оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Байгууллага нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй болно. Үүнд:
– Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, суурь судалгаанд үндэслэн амьдралын
чанарыг сайжруулах хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, гэр бүлийн хөгжлийн үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх
– Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлого, хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, сурталчлах, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, аливаа эрсдэл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, салбар дундын зохицуулалтыг ханган нийгмийн үйлчилгээг үзүүлэх, сум орон
нутгийн нэгж, харьяа байгууллагад арга зүйн дэмжлэг үзүүлэх
– Залуучуудын хөгжил, оролцоо, манлайллыг дэмжсэн нийгмийн орчин
бүрдүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг сайжруулах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн нөлөөллийн сургалт, сурталчилгаа явуулах
– Үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээний
тогтолцоог төлөвшүүлэх, мэдээллийн сангийн үйл ажиллагааны зохион
байгуулалтыг сайжруулах

Манай байгууллага:
1. Байгууллагын дарга – 1
2. Захиргаа, хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн – 1
3.  Хүүхдийн эрхийн Улсын байцаагч – 1
4. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн – 1
5. Залуучуудын хөгжил, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хариуцсан ажилтан – 1
6. Нийгмийн ажилтан- 1
7. Архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан – 1
8. Нягтлан бодогч – 1
9. Нярав – 1
10. Үйлчлэгч – 1

11. Түр хамгаалах байрны гэрээт ажилтан – 2
12. Жолооч – 1 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.