СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮЙЛЧИЛГЭЭ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх журам”, “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягт”-ын дагуу нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр, чанартай, хүртээмжтэй, үнэ төлбөргүй, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүлж ажилласан.
Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвөөр:
• 62 насанд хүрэгч 118 хүүхдэд, нийт 198 цагийн сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө
• 18 гэр бүлд нийт 36 цагийн гэр бүлийн зөвлөгөө
• Хохирогчийг түр хамгаалах байраар үйлчлүүлсэн 18 хүүхэд, 2 насанд хүрэгчдэд тухай бүр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний үнэлгээний маягтын дагуу бүртгэл мэдээлэл хөтлөн, нийт 49 цагийн сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө
• Хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлагаар мэдээллээр ирсэн 8 хүүхдэд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө
• Бага насны 18 хүүхдэд сэтгэл зүйн зурган тестийн дүгнэлт тодорхойлолт гарган ажилласан байна.
Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд давхардсан тоогоор нийт 262 хүн хамрагдаж, сэтгэл зүйн зөвлөгөө, гэр бүлийн зөвлөгөөний үр дүнд үйлчлүүлэгчид өөрт тулгамдаж буй асуудал бэрхшээлээ тодорхойлон, шийдвэрлэх арга замд суралцаж, эерэг үр дүнд хүрсэн.

БАЙГУУЛЛАГА АЖ, АХУЙ НЭГЖИЙН ДЭРГЭДЭХ ШИЛДЭГ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 60 дугаар зарлиг, Монгол улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн 2018 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, идэвх санаачлагатай үйл ажиллагаагаа зохион байгуулж буй “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-үүдийг шалгаруулсан. Нийт төрийн болон төрийн бус 17 байгууллага, аж ахуй нэгжүүд жилийн турш хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тайлан мэдээг ирүүлж дараах шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн. Үүнд:
– 1 -р байр Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэг
– 2-р байр Татварын хэлтэс
– 3-р байр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Политехник коллеж- тусгай байр тус тус байр эзэлсэн.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа тухайн байгууллагын онцлогт тохирсон Хөдөлмөрийн дотоод журам, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, гэр бүл, нийгмийн хүрээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад хүлээсэн үүрэг, хариуцлага биелүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа идэвхжин тогтмолжсон. Мөн харилцан туршлага солилцож, үр дүнтэй санаачлагыг түгээн дэлгэрүүлсэн.

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГА- ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ОНЦЛОГ СУРГАЛТ

МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/129 дүгээр чиглэлийн дагуу хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, хувийн сахилгатай болоход нь дэмжих,туслах, өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг аргыг таниулах зорилгоор “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалт, ганцаарчилсан зөвлөгөөг 41 удаа 1095 хүнд зохион байгуулсан. Сургалтын үр дүнд хүүхдийг эерэг аргаар хэрхэн хүмүүжүүлэх арга ухаан, хүүхдийн насны онцлог, тархины хөгжлийн талаарх ойлголтууд, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хүүхэд хүмүүжүүлэх ардын уламжлалт арга ухааны талаар мэдлэг мэдээлэлтэй болсон.

БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛӨӨР ДАМЖУУЛАН ХАМТРАН АЖИЛЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн 3.2 дахь зорилт, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоол, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/92 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах, шинэ төрлийн Ковид-19 вирусын өвчлөлтэй холбоотойгоор хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг оролцуулах, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, мэдлэг хандлага төлөвшүүлэх, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-д “Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зөвлөмж, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” ном, гарын авлага болон анги удирдсан багш нарыг ангийн хүүхдүүддээ хараа хяналт тавьж ажиллах чиглэлийг төрийн болон төрийн бус нийт 60 байгууллагад хүргүүлсэн.
Мөн 20 байгууллагын эцэг эхийн зөвлөл 430 гаруй албан хаагчдад “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх” зөвлөмж, мэдээлэл хүргэж, хүүхдийг гэнэтийн осол гэмтэл, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан.

БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН МЭРГЭЖЛИЙН АНГИ

МУ-ын ЗГ-ын 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагч нарын хараа хяналтыг сайжруулах зорилгоор байгууллын дэргэдэх “Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги”-ийг байгуулсан. Тус анги нь “Онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал”-ын үйлчилгээний зураглал, төлөвлөгөө гарган:
– Эрсдэлийн төвшин өндөр 116 өрхийн 317 хүүхдэд нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ хийж мэдээллийн сан үүсгэсэн. Үнэлгээ хийх явцдаа тусламж дэмжлэг нэн шаардлагатай өрхөд хүнсний тусламж, витамин, амны хаалт зэргийг тараан өгч шаардлагатай зөвлөгөө мэдээллээр хангаж ажилласан.
– Эдгээр өрхийн хүүхдүүдэд хяналт тавьж ажиллах зорилгоор “Хүүхэд хамгааллын эргүүл”–ийг 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд маршрут гарган эргүүл хийж, хяналт тавин ажилласан.
– Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, ахуйн хүрээний болзошгүй осол, гэмтэл бусад эрсдэлээс болон Корона вирусийн халдвараас гэр бүлээ хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл болон постер бэлтгэн аймгийн телевиз болон цахим мэдээллийн сувгаар тогтмол нийтэлсэн. Мөн 5 төрлийн 1000 гарын авлага тараах материал бэлтгэн хамтарсан багаар болон хүүхэд хамгаалагч нараар дамжуулан өрхүүдэд тараан өгсөн.

НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ- 2020 БИДНИЙ ДУУ ХООЛОЙ ВОРКШОП

“Нэг тэрбумаараа тэмцье” арга хэмжээ нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор 2013 оноос жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрх” ТББ болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2020 оны 03 дугаар сард цахим хэлбэрээр зохион байгуулсан.
Тус арга хэмжээний хүрээнд орон нутгийн зорилтод бүлгийн охид эмэгтэйчүүдэд “Бидний дуу хоолой” бүтээлч дэвтрийг ашиглан өөрийн дотоод дуу хоолойг сонсон өөртөө чанартай цаг гаргах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор воркшоп зохион байгуулсан. Сургалтын үр дүнд оролцогчдод хүчирхийллийн давтамжийг бодитоор харах, дотно харилцаагаа үнэлэх, өөрийн аюулгүй байдлыг хамгаалах төлөвлөгөө гаргах, өөртөө анхаарал тавих, тайвшрах боломжийг бий болгосон.

СҮҮДЭР БҮҮ ТУСГА АЯН

МУ-ын ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, JCI Mongolia байгууллага хамтран хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл “СҮҮДЭР БҮҮ ТУСГА” сарын аян зохион байгуулсан.
МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/193 дугаар чиглэлийн дагуу хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” соён гэгээрүүлэх, нөлөөллийн аяныг орон нутагт зохион байгуулсан.
Энэхүү аянд орон нутгийн төрийн болон төрийн бус 65 байгууллага, иргэд нэгдэн хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн.

БОЛОВСРОЛЫН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ СУРГАЛТ

Хүүхдийг нийгмийн бүхий л орчинд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу үйлчилгээ үзүүлэхэд багш, нийгмийн ажилтан, албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн боловсролын байгууллагуудад “Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын бодлого” сэдэвт сургалт зохион байгуулсан.
Сургалтаар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхэд хамгааллын бодлогын талаар танилцуулан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, мэдээлэх, хариу үйлчилгээ үзүүлэх арга ажиллагааны талаар тодорхой мэдээллийг өгч ажиллаа. Сургалтад боловсролын байгууллагын 220 гаруй багш, нийгмийн ажилтан, албан хаагчид хамрагдсан.

ГОВЬСҮМБЭР НААДАМ-2020

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.2, Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018 стандарт, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 01/417 тоот чиглэлийг үндэслэн аймгийн баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах зорилгоор 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 12-ны өдрүүдэд 13 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
Аймгийн хэмжээнд хурдан морины 6 насны 15 уралдаанд 273 морь уралдаж, 123 уралдаанч хүүхдийг 100% даатгалд хамруулан бүртгэж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн стандартад нийцсэн хамгаалалтын хувцас хэрэгсэл өмссөн эсэхэд хяналт тавин хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажилласан байна. Уралдааны явцад 3 уралдаанч хүүхэд мориноос унаж, өшиглүүлэн хөнгөн бэртэж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан. Мөн даатгалын үйлчилгээнд холбон зуучилсан байна.

КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ДЭГЛЭМИЙН ҮЕД ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ

МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний 01/571 дугаар албан тоотоор Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1/2627 тоот чиглэлийн дагуу “Ковид-19” цар тахлын үед бүх шатны боловсролын байгууллагууд болон эцэг эх, олон нийт рүү чиглэсэн хүүхдийг хараа хяналтгүй байх, ахуйн осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор төлөвлөгөө гарган ажилласан.
– Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 1286 хүүхдийн судалгааг сумдын хамтарсан баг, боловсролын бүх шатны байгууллагуудаас авч, эрсдэлийн программд бүртгэлтэй 268 хүүхдийн мэдээлэлийг нэгтгэн гэрээр нь айлчлан үнэлгээ хийсэн. Эрсдэлийн программд бүртгэлтэй хүүхдүүдийн эрсдэлийг үнэлэн эрсдэлийн түвшин бага “эрсдэлгүй” гэж үнэлэгдсэн 59, шилжин явсан 6, 18 насанд хүрсэн 32 хүүхэд нийт 97 хүүхдийг хасч, эрсдэл өндөр гэж үнэлэгдсэн 65 хүүхдийг шинээр нэмж бүртгэсэн. Тус программд нийт 236 хүүхдэд бүртгэлтэй байгаа ба хамтарсан багаар хяналт тавин ажилласан.
– Эцэг эхийн хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах зорилгоор “Хүүхдийг ахуйн хүрээний осол, гэмтэл болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх таны оролцоо” гарын авлагыг өрхүүдэд тарааж зөвлөгөө мэдээлэл өгсөн.
Эрсдэлийн судалгаагаар эрсдэлийн төвшин өндөр, тусламж дэмжлэг нэн шаардлагатай Сүмбэр сумын 60 өрх, Баянтал сумын 20 өрх, Шивээговь сумын 20 өрх нийт 80 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэн ажилласан.

ВАЛЮТЫН ХАНШИЙН МЭДЭЭ