Ёс зүйн зөвлөлийн мэдээлэл 2022 хагас жил

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН МЭДЭЭЛЭЛ

Ёс зүйн зөвлөл байгуулагдсан огноо, шийдвэрийн дугаар Нийт хуралдсан тоо Хүлээн авсан өргөдөл, гомдлын тоо Шийдвэрлэлт Сургалт зохион байгуулсан тоо Сургалтад хамрагдсан иргэдийн тоо
1 2021 оны А/19 “Ёс зүйн зөвлөл байгуулах тухай” 1 0 1 11

Салбарын статистик мэдээ

САЛБАРЫН СТАТИТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Мэдээллийн нэр Статистик, тоон мэдээлэл
1 Нийт өрх

 

5261
2 Нийт хүүхэд 7227
3 Ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж буй нийт хүүхэд 4000
4 СӨБ-д хамрагдар буй

 

1868
5 Өрх толгойлсон эцэг

 

68
6 Гэрлэлт бүртгүүлсэн

 

17
7 Гэрлэлт цуцалсан

 

6
8 Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд

 

3
9 Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч насанд хүрэгч

 

22
10 Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч

 

22

 

НЭГ ДҮГЭЭРТ ХҮҮХЭД УРИАН ДОР “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”

Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дэх заалтын хүрээнд хүүхдийн хөгжих, оролцох эрхийг хангах, тэдний авьяас чадварыг хүүхэд, багачуудад, эцэг эх, иргэд олон нийтэд танилцуулах, урамшуулах, хүүхдийг аливаа төрлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зорилгоор “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриан дор олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээг аймгийн хэмжээнд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, СУГ, БШУГ, БТСГ, Дуу бүжгийн Боржигин чуулга, Боржигин өв музей, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ нар хамтран зохион байгууллаа.
Хүүхдийн баярын арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Г.Батзам хүүхэд, залуучууд, эцэг эхчүүдэдээ хандан мэндчилгээ дэвшүүлж хүүхэд бүр хайрлагдан хамгаалагдсан, эрүүл чийрэг, эх орныхоо хөгжлийн түүчээ нь болсон иргэн болоход эцэг эх хүн бүрийн оролцоо хувь нэмэр асар их болохыг торхойлон хэлсэн юм.
Баярын хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа:
– Эхийн алдар 1, 2-р одонтой ээжүүдийн хүндэтгэлийн парад алхалт
– Аймаг, улс, бүс, олон улсын тэмцээнд амжилт гаргасан сурлага, урлаг, спортын амжилт гаргасан шилдэг сурагч, хүүхдүүдийн парад алхалт
– Үлгэрийн баатруудын мэндчилгээ
– Аймгийн хүүхдийн урлагийн нэгдсэн тоглолт
– Дугуйн уралдаан
– 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн
– Мини хөл бөмбөгийн тэмцээн
– Гар зургийн уралдаан
– Азын бөмбөг тэмцээн
– Хүүхдийн бөхийн барилдаан
– Монгол наадгай шагайн тоглоом
– Хүүхдийн “Сээр хугалах” тэмцээн зэрэг уралдаанууд зохион байгуулагдаж тэмцээн уралдаанд нийт 700 орчим хүүхдүүд оролцож шагналт байранд шалгарсан хүүхдүүдэд АЗДТГ, ГБХЗХГ-аас бэлэг гардуулан урамшуулсан юм.
Мөн баярын арга хэмжээний хүрээнд хүүхэд залуусын дуу хоолойг сонсох, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор чөлөөт тайз “Open mic-cover night” арга хэмжээг зохион байгуулж нийт 42 ковер дуучин хүүхэд, залуус оролцож дуу хоолойгоо хүргэсэн.
Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээнд оролцон нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэж, ХҮҮХЭД БҮР ХАЙРЛАГДАЖ, ХАМГААЛАГДАЖ, ИНЭЭД ХӨӨРӨӨР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ.

“ОЮУНЫ ДАВАЛГАА-V” УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

Монголын Сурагчдын Холбооны дэргэдэх “Лидер Сурагч Академи”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюуны Давалгаа-X” улсын уран илтгэлийн тэмцээний эхний даваа буюу Говьсүмбэр аймгийн аварга шалгаруулах “Оюуны Давалгаа-V” уран илтгэлийн уралдааныг ГБХЗХГ, Говьсүмбэр аймаг дахь Лидер сурагч академи нар хамтран зохион байгууллаа. Уралдаан нийт 10 илтгэгч хүүхдүүд оролцсон.
Тус уралдаан нь сурагчдын уран илтгэх хэл ярианы чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны соёлыг нэмэгдүүлэх мөн нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэх оюунлаг иргэдийг бий болгох зорилготой юм.
Илтгэлийн уралдаан 2 үе шаттай явагдсан:
Эхний үед оролцогч бүр сонгосон сэдвийнхээ хүрээнд бэлдсэн илтгэлээ танилцуулсан.
Хоёрдугаар үед 5 илтгэгчийг шалгаруулан шалгарсан илтгэгчид сэдэв сонгон авч 10 минутын хугацаанд сонгосон сэдвээ шууд бэлдэн илтгэсэн юм.
Ингээд шагналт байранд:
ТЭРГҮҮН байр, аймгийн Уран илтгэлийн Аваргаар 2-р сургуулийн 11б ангийн сурагч Б. Пүрэвдаш
ДЭД байранд 5-р сургуулийн 11а ангийн сурагч М. Мөнх-Учрал
ГУТГААР байранд 2-р сургуулийн 12а ангийн сурагч М.Номинтуяа нар шалгарсан.
Шалгарсан эхний 2 илтгэгч буюу Б.Пүрэвдаш, М.Мөнх-Учрал нар “Оюуны Давалгаа-X” улсын уран илтгэлийн тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Шилдэг илтгэгч нартаа Улсын Аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнд нь амжилт хүсье.
Мөн энэхүү тэмцээнийг шүүн хурц үг, мэргэн оюунаараа оролцогч хүүхдүүдэд урам өгсөн 1-р сургуулийн багш Э.Даваадорж, 2-р сургуулийн багш Э.Ариунтунгалаг, 3-р сургуулийн багш н.Ундрах нартаа талархаж, цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
ОЮУНЛАГ ИРГЭДИЙГ ЛИДЕРҮҮДЭЭС…

“ОХИД, ХӨВГҮҮДИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ОРОЛЦОО”

НЭГ ДҮГЭЭР ТХҮҮХЭД уриан дор Эцэг эх, багш, суралцагчдын хамтын хариуцлагыг нэмэгдүүлэхээр “ОХИД, ХӨВГҮҮДИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ОРОЛЦОО” хөтөлбөрийн хүрээнд “ОХИД ЗҮРХЭНДЭЭ-ХӨВГҮҮД СЭТГЭЛДЭЭ” хөтөлбөр 2 дугаар сургуульд амжилттай хэрэгжлээ. 2022/05/28
Хүүхэд өсвөр үеийхнийг дарамт шахалтаас ангид амьдрах ухаанд сургах, хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулах сэтгэлийн хаттай болгон хүмүүжүүлэхэд хүүхэд бүр оролцоод-хөгжиж хамгаалагдах хэрэгцээнд үндэслэж:
Хүүхдэд амьдрах ур чадварыг эзэмшүүлэн тэдэнд давуу талыг нь ойлгуулан түүнийгээ олж харахад нь туслах, тэднийг үнэ цэнэтэйд тооцох, хүндэтгэн харилцаж эрүүл харилцаа бий болгох мөн хүүхдийн эрх, хамгаалал, оролцооны талаар ойлголт мэдлэгтэй болж зөв иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг ЕБ-ийн 2 дугаар сургуульд Дэлхийн Зөн ОУБ, “Төгс урам хайрлахуй” ТББ-тай хамтран 3 сарын турш зохион байгууллаа.
2022 онд дараах зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:
Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт хангагдаж хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулж, хүүхдийн бүх төрлийн хүчирхийллийн эрсдлийг бууруулсан сургууль болоход дэмжлэгүзүүлэх
Багшийн хүүхэдтэй харилцах харилцаа хандлага сайжирса байх
Гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхэдтэйгээ хайранд суурилсан харилцаа хандлагааар харилцаж, хүүхдээ ойлгох ойлголтыг сайжруулах
Сургуулиас зохиогдож байгаа үйл ажиллагаануудад эцэг эхийн оролцоо хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг сайжруулах
Сургуулийн эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагаа хүүхэд хамгаалах чиглэлд илүү анхаардаг болсон байх
Хүүхдэд ээлтэй, хүүхдийн үзэл бодлыг дэмждэг сургууль болсон байхад дэмжлэг үзүүлж ажиллаа.
Тус хөтөлбөрт 6-12 дугаар ангийн нийт сурагчид танхимын сургалтаар хамрагдаж, 8,10 дугаар ангийн 2 бүлэг клубээр хичээллэсэн.
Тус хөтөлбөрийг 3-5 дугаар сард нийт 144 цагийн хичээлээр дараах агуулгын хүрээнд Сурагчдыг чадавхижуулсан байна. Үүнд:
Зан чанар, харилцаа хандлага
Хил хязгаарын талаарх ойлголт
Хүсэл мөрөөдөл гэж юу вэ?
Амьдрах ухаан /хөгжүүлэх цаг/
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, охид хөвгүүдийн ариун цэвэр
Сэтгэл зүйгээ зөв удирдах нь
Төлөвлөгөөт хөтөлбөрт ажлууд
Багш нарт:
Багш нарын хүүхэдтэй харилцах арга зүй
Багшийн харилцаа хандлага, ёс зүйд анхаарах нь
Стресс менежментээ удирдах нь
Эцэг эхчүүдэд:
Хүүхэдтэйгээ харилцах харилцаа хандлага
Хүүхдийнхээ зан чанарын онцлогт тохируулан харилцах нь
Хүүхдээ насны онцлогт нь тохируулан ойлгож дэмжих нь сургалтуудыг зохион байгууллаа.
Тус хөтөлбөрт хамрагдаж идэвхитэй оролцоог хангасан багш, сурагчдыг урамшуулж хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.
“ОХИДОО ХАЙРЛАЯ, ОХИДОО СОНСОЁ, ОХИДОО ДЭМЖЬЕ!
ХӨВГҮҮДЭЭ ХАЙРЛАЯ, ХӨВГҮҮДЭЭ СОНСОЁ, ХӨВГҮҮДЭЭ ДЭМЖЬЕ!”

ВАЛЮТЫН ХАНШИЙН МЭДЭЭ