БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТЫН ОРЧИН, ДОТУУР БАЙРАНД ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭНД ЗӨВЛӨН ТУСАЛЖ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

30

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/476 дугаар тушаал хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд сургууль, цэцэрлэг, дотуур байрны орчинд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах,
– Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх журмын хэрэгжилтэнд хяналт тавьж зөвлөн туслах,
– Байгууллага хоорондын хүүхэд хамгааллын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор аймгийн нийт:
– ЕБС,
– СӨБ-ын байгууллагууд,
– ПТК болон ЕБС-ын дотуур байранд хяналт шалгалтыг АГХУСАЗСЗ, Цагдаагийн хэлтэстэй хамтран хийлээ.

Хяналт шалгалтаар дараах зүйлүүд дээр чиглэн:

– Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичигтэй байгууллагын бүх албан хаагч танилцаж хүлээн зөвшөөрсөн эсэх
– Цэцэрлэг, сургууль, дотуур байрны багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдад хүүхдийн эрх, хамгаалал, харилцаа хандлагын талаар нөлөөллийн үйл ажиллагаа төлөвлөж зохион байгуулсан эсэх
– Хүүхэд ялгаварлан гадуурхал, хүүхдийн ялгаатай байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, үе тэнгийн дээрэлхэлтийг зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулан ажиллаж буй эсэх
– Нөхцөл байдлын үнэлгээнд суурилан хүүхдэд учирч болзошгүй эрсдэл болон хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэдтэй ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган анги удирдсан багш, эцэг эхтэй хамтран ажиллаж буй эсэх.
– Сэтгэл санааны хямрал, гутралтай суралцагчдад нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж буй эсэх.
– Цэцэрлэг сургууль дотуур байрны орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинг бүрдүүлэн өрөө тасалгаа, анги танхим, заал, коридор, бие засах газар, ариун цэврийн өрөө зэргийг хүүхдэд аюулгүй ээлтэй тохижуулсан эсэх
– Хяналтын камертай болгон түүнийг ажиглах, бичлэгийг хадгалах, хянах дүрэм,орчны гэрэлтүүлэгтэй эсэх чиглэлийг барьж ажиллаа.

Хяналтаар сургууль, цэцэрлэгүүд бүх ажилтан албан хаагчдадаа “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг танилцуулж, хүүхэд хамгааллын “Ёс зүйн дүрэм”-ийг хүлээн зөвшөөрсөн “Батламж”-ийг авч ажилласан байна. Мөн сургууль цэцэрлэгүүд “Хүүхэд хамгааллын баг”-ийг байгуулан, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа сайн талтай байна.
Онцлох давуу тал:
1. Политехник коллеж: Байгууллагын “Дотоод журам”-даа “Хүүхэд хамгааллын бодлого”-ын заалтуудыг тусгаж баталгаажуулсан.
2. 6 дугаар цэцэрлэг: Хүүхэд бүрийн эрсдэлийн үнэлгээг хийж хүүхдийн эрх, хамгаалал зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодит үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна.
3. 3 дугаар сургууль: Хүүхэд бүрийн эрсдэлийн үнэлгээг хийж, сургууль уруу ирэх очих маршрутын эрсдэлийг тодорхойлж хүүхдийн эрх, хамгаалал зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодит үйл ажиллагааг зохион байгуулж байна.