“ОЮУНЫ ДАВАЛГАА-V” УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

38
Монголын Сурагчдын Холбооны дэргэдэх “Лидер Сурагч Академи”-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюуны Давалгаа-X” улсын уран илтгэлийн тэмцээний эхний даваа буюу Говьсүмбэр аймгийн аварга шалгаруулах “Оюуны Давалгаа-V” уран илтгэлийн уралдааныг ГБХЗХГ, Говьсүмбэр аймаг дахь Лидер сурагч академи нар хамтран зохион байгууллаа. Уралдаан нийт 10 илтгэгч хүүхдүүд оролцсон.
Тус уралдаан нь сурагчдын уран илтгэх хэл ярианы чадвар, өөртөө итгэх итгэл, харилцааны соёлыг нэмэгдүүлэх мөн нийгэмд өөрийн дуу хоолойгоо хүргэх оюунлаг иргэдийг бий болгох зорилготой юм.
Илтгэлийн уралдаан 2 үе шаттай явагдсан:
Эхний үед оролцогч бүр сонгосон сэдвийнхээ хүрээнд бэлдсэн илтгэлээ танилцуулсан.
Хоёрдугаар үед 5 илтгэгчийг шалгаруулан шалгарсан илтгэгчид сэдэв сонгон авч 10 минутын хугацаанд сонгосон сэдвээ шууд бэлдэн илтгэсэн юм.
Ингээд шагналт байранд:
ТЭРГҮҮН байр, аймгийн Уран илтгэлийн Аваргаар 2-р сургуулийн 11б ангийн сурагч Б. Пүрэвдаш
ДЭД байранд 5-р сургуулийн 11а ангийн сурагч М. Мөнх-Учрал
ГУТГААР байранд 2-р сургуулийн 12а ангийн сурагч М.Номинтуяа нар шалгарсан.
Шалгарсан эхний 2 илтгэгч буюу Б.Пүрэвдаш, М.Мөнх-Учрал нар “Оюуны Давалгаа-X” улсын уран илтгэлийн тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Шилдэг илтгэгч нартаа Улсын Аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнд нь амжилт хүсье.
Мөн энэхүү тэмцээнийг шүүн хурц үг, мэргэн оюунаараа оролцогч хүүхдүүдэд урам өгсөн 1-р сургуулийн багш Э.Даваадорж, 2-р сургуулийн багш Э.Ариунтунгалаг, 3-р сургуулийн багш н.Ундрах нартаа талархаж, цаашдын сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
ОЮУНЛАГ ИРГЭДИЙГ ЛИДЕРҮҮДЭЭС…