ХАМТАРСАН БАГИЙН ЭРХ ЗҮЙН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

29

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас Дэлхийн зөн олон улсын байгууллага, Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн хэлтэстэй хамтран Говьсүмбэр аймгийн сумдууд болон Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдын “Хамтарсан баг”-ийн гишүүдийн хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зорилгоор “Эрх зүйн олимпиад”-ыг зохион байгууллаа.
Эрх зүйн олимпиадад 6 сумын “Хамтарсан баг”-ийн 42 гишүүн оролцсон бөгөөд:
– Зөрчлийн тухай хууль,
– Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,
– Гэр бүлийн тухай хууль,
– Хүүхдийн эрхийн тухай хууль болон
– Хүүхэд хамгааллын тухай хуулиудаас бүрдсэн асуулт хариултын  “АЛТАН ХОНХ” ,
– Кэйс шийдвэрлэлтэд хамтарсан багийн гишүүн тус бүрийн хувь нэмэр оролцоог тусгасан  KЭЙС ШИЙДВЭРЛЭЛТ дадлага ажил, багийн ахлагч болон нарийн бичгийн дарга нарын
 хууль эрх зүйн асуулт хариулт гэсэн үндсэн 3 хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Хамтарсан баг” баг хамт олноороо ТЭРГҮҮН байрыг эзэлж Өргөмжлөл, 200.000 төгрөгөөр
шагнагдлаа.