ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 5 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧИД, БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

31

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтын хүрээнд “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-иудын хэрэгжилтийг хангаж, хүүхэд хамгааллын тогтолцоог бусад салбаруудын оролцоотоотойгоор бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгооор боловсролын салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран 5 дугаар сургуулийн 60 гаруй багш ажилчдад “Хүүхэд хамгааллын бодлого”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”-иудын хүрээнд, 9-12-р ангийн ахлах ангийн сурагчдад Иргэний ёс зүйн боловсрол олгох хичээлийн хүрээнд доорх сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
 Хүүхдийн эрх үүрэг, сурагчийн ёс зүйн дүрэм, сурагчийн эрх үүрэг.
 Үeрхэлийн дүрэм.
 Хүсээгүй үйлдлээс өөрийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх
 Цахим хамаарал, хорт зуршил
Тус сургалтанд нийт 300 гаруй иргэн хамрагдсан.