БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ-ИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

32

Монгол Улсын Засгийн газрын 01 албан даалгавар, 2017 оны Засгийн газрын 270 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн зорилт, ХНХЯ-ны сайд, БСШУСЯ-ны сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан А/027, А/047 дугаар тушаалаар батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажилллагааны төлөвлөгөө”, “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн 2018 оны 03 дугаар тогтоол-нд тусгагдсан зорилтуудын хэрэгжилтыг хангах зорилгоор “БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ”- ийн дарга нарын бичгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран зохион байгууллаа.

Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, эцэг эх, асран хамгаалагч, олон нийтэд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, мэдлэг хандлага төлөвшүүлэх, гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлэх агуулгын хүрээнд дараах cургалтыг зохион байгууллаа.

– Байгууллагын дэргэд эцэг эхийн зөвлөл байгуулах тухай ЗГ-ын 03 дугаар тогтоолын танилцуулга
– Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга
/Эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлага /
– Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн танилцуулга
– “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сургалт
– Гэр бүлийн харилцаа ба үнэ цэнэ сургалт
– Бага насны хүүхдийн хүчирхийллээс хамгаалах нь
– Баг хамт олны төлөвшил харилцаа сэдвээр зохион байгууллаа.

Сургалтанд нийт 22 байгууллагын зөвлөлийн гишүүд хамрагдлаа.