ОЙЛГОЁ – ХҮНДЭЛЬЕ- ГЭР БҮЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ АЯНЫ ХҮРЭЭНД ЗХЖШ-ЫН МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ БЭЛТГЭХ ТӨВИЙН СОНСОГЧ НАРТ ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

26

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 сарын 25-наас – 12 сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй хэмээн илэрхийлдэг байна.

Энэ жил Монгол улс тус аянд “ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ- Гэр бүлийнхээ төлөө” уриан доор ЗГХА-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Жендэрийн үндэсний хороотой хамтран улс орон даяар энэхүү хөдөлгөөнийг өрнүүлээд байна.

Аяны хүрээнд Аймгийн Цагдаагийн хэлтэстэй хамтран ЗХЖШ-ын Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн байнгын бүрэлдэхүүн, сонсогчдод “Ойлгоё- Хүндэлье” аяны танилцуулга болон “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль”-ийн сургалтыг нийт 110 алба хаагчид зохион байгууллаа.

Тус сургалтын үр дүнд оролцогчид хүүхдийг эерэг аргаар хэрхэн хүмүүжүүлэх арга ухаан, хүүхдийн насны онцлог, тархины хөгжлийн талаарх ойлголтууд, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хүүхэд хүмүүжүүлэх ардын уламжлалт арга ухааны талаар ойлголттой болсон.
Мөн “Ойлгоё- Хүндэлье ”үндэсний аянд нэгдсэн.

ГЭР БҮЛИЙН АЗ ЖАРГАЛ БОЛ ХҮНДЛЭЛ, ОЙЛГОЛЦОЛ-оос эхэлдэг.💕