НҮБ-ЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ БАТЛАНДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

31

НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай конвенц” батландсаны 30 жилийн ой “Дэлхийн хүүхдийн өдөр”-ийн үйл ажиллагааг 2019 оны 11-р сарын 20-ны өдөр аймаг орон нутгийн хэмжээнд КОНВЕНЦ-30 нэртэйгээр тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ ажлын хүрээнд:
Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Түмэнбаяр нараас хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр амлалт ярилцлагыг авч орон нутгийн телевиз болон өөрийн байгууллагын цахим хуудас, фэйсбүүк хуудсанд байршуулан ажилласан.
НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн талаарх хялбаршуулсан хичээлийг ерөнхий боловсролын 5-н сургуулийн ахлах ангийн сурагчдад нийгэм судлал, иргэний ёс зүйн боловсролын хичээлээр дамжуулан мэдээлэл хүргэсэн. Мөн сургуулийн өмнөх боловсролын 6-н цэцэрлэгүүдэд хүүхдийн үлгэрийг хүргүүлэн ажилласан.
Мөн байгууллагын албан хаагчид ерөнхий боловсролын 3-н сургууль, 5-н цэцэрлэгт “Хүүхдийн эрхийн конвенц”-ийн талаарх мэдээлэлийг хүргэж 28 төрлийн плакат, гарын авлага тарааж ажилласан.