ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

34

Дэлхийн зөн ОУБ-тай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, багаар ажиллах арга зүйд сургах, сурагчдад эрдэм шинжилгээний ажлын ач холбогдлыг таниулах, тэдэнд бие даан судлах, судалсан сэдвийн хүрээнд оновчтой санал бодлоо илэрхийлж, тулгамдаж байгаа асуудлыг хөндөх шийдвэрлэх арга замыг тодорхойлох чадварыг эзэмшүүлэх зорилгоор “ХҮҮХЭД НАСНЫ ЭРДМИЙН АЖИЛ” илтгэлийн уралдааныг зохион байгуулсан.
Сурагчид дараах сэдвийн хүрэнд:
– “Үе тэнгийнхэний харилцаанд гарч буй асуудал түүнийг шийдвэрлэх арга зам”
– “Хэрвээ би аав ээж байсан бол…”
– “Багш сурган хүмүүжүүлэгчийн харилцаа хандлагыг ямар байгаасай гэж хүсдэг вэ”
– “Би гэр бүлдээ үүнийг л хүсдэг”
– “Хэрвээ чиний найзад асуудал тулгарвал хаана хандах вэ” гэсэн сэдвүүдээс сонгож судалгааны ажлаа танилцуулсан. Тус уралдаанд ерөнхий боловсролын 4 сургуулийн 13 багийн 60 гаруй сурагч оролцож мэдлэг чадвар, судалгаа шинжилгээний ажлаараа өрсөлдөж
1. Тэргүүн байранд 1-р сургуулийн Д.Цогбат багшийн чиглүүлэн ажиллласан “Etence mind” баг
2. Дэд байранд 2-р сургуулийн Ж.Мөнхдэлгэр багшийн чиглүүлэн ажилласан “Ундарга” баг
3. Гутгаар байранд 5-р сургуулийн Т.Амгалан багшийн чиглүүлэн ажилласан “Цэц билэг” баг тус тус шалгарсан.
Мөн тус тэмцээнд багийг амжилттай чиглүүлэн оролцуулсан 1-р сургуулийн нийгмийн ухааны багш Д.Цогбат шилдэг багшаар шалгарсан. Тус уралдааны үр дүнд сурагчид сургуулийн орчинд үе тэнгийнхэний харилцаанд гадуурхал их байна. Хэрвээ би эцэг эх байсан бол хүүхдээ ойлгодог, хүүхэдтэйгээ ярилцдаг эцэг эх байна гэх мэт асуудлыг хөндөж дэвшүүлсэн.