ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ХӨГЖИЖ, ХӨГЖСӨН ХҮҮХЭД ХАМГААЛАГДАНА АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЧУУЛГАН

40

Дэлхийн зөн ОУБ, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлтэй хамтран Аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг хүүхдүүд өөрийн үзэл бодлоо бусдад илэрхийлэх, хүүхэд хамгаалалд тэднийг бодитой оролцуулан санал бодлыг нь сонсох, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэхэд дэмжих, шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөх боломжийг бүрдүүлэх, хүүхдийн идэвх, оролцоо манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 10 дугаар 26-ны өдөр “ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ХӨГЖИЖ, ХӨГЖСӨН ХҮҮХЭД ХАМГААЛАГДАНА” агуулгын дор зохион байгуулсан. Тус чуулганы үйл ажиллагаанд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын ЕБС-ийн 6-11-р ангийн нийт 125 сурагч төлөөлөгч, Политехникийн коллежийн 25 төлөөлөгч оюутан, сургуулийн нийгмийн ажилтнууд нийт 170 гаруй төлөөлөгчид оролцсон.
Чуулганы үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Ш.Билэггүмбэрэл, Сүмбэр сумын засаг дарга П.Амарсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг, Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Зургаанжин, Дэлхийн Зөн ОУБ-ын хөгжлийн зохицуулагч н.Сайнгэрэл, Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч Э.Сарнай, Аймгийн хүний эрхийн комиссын төлөөлөгч Б.Наранбаатар нар оролцсон.
Тус чуулганыг “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа эсэхэд дүгнэх, аймгийн хэмжээнд хүүхэд хамгаалал хүүхдийн өнцгөөс харахад ямар түвшинд байгааг илрүүлэх, хуулийн хэрэгжилтийг хянах, асуудлыг шийдвэрлэх чиглэлийн хүрээнд
1. Гэр бүл дэх хүүхэд хамгаалал,
2. Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал,
3. Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалал,
4. Олон нийтийн арга хэмжээ үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал,
5. Хэвлэл мэдээлэл цахим орчин дахь хүүхэд хамгаалал,
6. Орон нутаг дахь хүүхэд хамгаалал гэсэн сэдвээр 6 багт хуваагдаж илтгэл хэлэлцүүлж, хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн.
Чуулганы үр дүнд: “Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөл-ийн сурагчид орон нутгийн хэмжээнд хүүхдийн өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал санаачилга гаргаж шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргүүлж хариу арга хэмжээ авч ажиллах зөвлөмжийг эрх бүхий байгууллага бүрталбан бичгээр хүргүүлсэн.