ЗУНЫ УЛИРАЛД ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

36

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.4, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Засгийн газрын 2018 оны “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 дүгээр албан даалгавар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2020 оны 01/359 тоот чиглэлийн хэрэгжилтийг ханган зуны улиралд хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган ажилласан.
– Хүүхдийн тоглоомын талбайд тавигдах ерөнхий шаардлага MNS 6751:2019 стандартын хэрэгжилтийг ханган, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн “Хүүхдийн тоглоомын талбай”-д хяналт шалгалтын ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан. Шивээговь, Баянтал, Сүмбэр сумын, нийт 21 хүүхдийн тоглоомын талбайн орчинд хяналт шалгалт хийн 84 тоглоомд үнэлгээ хийсэн байна.
Хяналт шалгалтын талаар зөвлөмж боловсруулан харьяа сумдын ЗДТГ-т албан тоотоор хүргүүлэн хариу арга хэмжээг авсны үр дүнд 5 тоглоомын талбай шинээр хийгдэн, 1 тоглоомын талбайд бүрэн шинэчлэл, 10 тоглоомын талбайн 27 тоглоомд засвар хийгдсэн байна.
– Зуны амралттай холбоотой бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, цоожилж үлдээх зэргээс үүдэн эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж “Бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлага”, “Зуны улиралд бага насны, өсвөр насны хүүхдүүдэд аюулгүйн дүрэм”-ийн гарын авлагын эхийг бэлтгэн 1000 хувь хэвлэн орон нутгийн ард иргэдэд тараасан. Мөн хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх 41 төрлийн зөвлөмж постер бэлтгэн байгууллагын цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээн давхардсан тоогоор 9378 хандалт авч нийт хүн амын 54%-д хүрч ажилласан байна.