Хүүхдээ сонсох өдөр

54

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”

Аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн А/171 тоот захирамжаар хичээлийн жилийн сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдийн дуу хоолой сонсох өдөр” болгож бүх шатны байгууллын удирдлага, албан хаагч нарт хүүхдийн дуу хоолойг сонсон хүлээн авч байх шийдвэрийг гаргасан бөгөөд энэ ажлын хүрээнд АХНЗ-ийн сурагчид аймгийн хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэр гаргах түвшний хүмүүст танилцуулж, шийдвэрлүүлэх цахим уулзалт, хэлэлцүүлгийг 4 удаа зохион байгуулсан.

Уулзалтын зорилго нь Хүүхдүүд өөрийн үзэл бодлоо бусдад илэрхийлэх, хүүхдийг бодитой оролцуулан санал бодлоо солилцох, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойг нь хүргэж шийдвэрлүүлэх зорилгоор зохион байгуулсан. Тус үйл ажиллагаанд аймгийн 15 удирдах албан тушаалтан, сургуулиудын төлөөлөл 120 сурагчид санал бодол, үзэл бодлоо илэрхийлж тулгамдсан асуудлуудаа ярилцсан.

  • Уулзалтын үр дүнд сурагчид өөрсдийн санал санаачилга, асуудлаа шийдвэр гаргах түвшний хүмүүст танилцуулан хариулт авч санал бодлоо чөлөөтэй солилцож мөн аймгийн хүүхдийн элчийг шинээр сонгосон юм. Аймгийн хүүхдийн элчээр Дэлхийн Зөн ОУБ-ын хөтөлбөрийн менежер Д. Оюунтуул сонгогдож хүүхэдтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргагчдад хүүхдийн дуу хоолой болж ажиллах шийдвэр гарсан.