АЙМГИЙН 2021 “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” “ОНЦЛОХ БАГШ” ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

44
Монгол Улсын Засгийн газраас “Хүн бүр боловсрол эзэмших, хөгжих боломжийг бүрдүүлэх” чиглэлийн хүрээнд хүн бүр авьяас чадвараа хөгжүүлэн үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах чанартай боловсрол, мэдлэг, чадварыг эзэмших, зөв төлөвших, насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлж, тэмүүлэлтэй, хариуцлагатай, бүтээлч, хөдөлмөрч, бусдыг хүндлэх хүмүүнлэг ёс зүйтэй, амьдралын зөв дадал, хэвшилтэй, үндэсний дэвшилтэд уламжлал, өв соёлоо дээдэлсэн Монгол хүнийг төлөвшүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтад заасан” хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах”, 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтад заасан“ оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх” эрхийн хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жил бүр “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шалгаруулах үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байна.
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авьяас чадвар , хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан “Оны онцлох хүүхэд” болон “Онцлох
1. Техник сэтгэлгээ бүтээлч байдлын төрөлд “ПТК-ийн оюутан Төрбатын Ариун-Эрдэнэ
2. Сурлагын амжилт, төрөлд 2 дугаар сургуулийн сурагч Гантулгын Алтанцэцэг
3. Урлаг, уран бүтээл төрөлд 2 дугаар сургуулийн сурагч Бямбацогтын Мишээл, 1 дүгээр сургуулийн сурагч Д. Энхжаргал
4. Биеийн тамир, спорт төрөлд 1 дүгээр сургуулийн сурагч Манлайбаатарын Бүүвэйбаатар, 5 дугаар сургуулийн сурагч Баярсайханы Норовсүрэн
5. Эх орны түүх, соёл, өв уламжлал төрөлд 5 дугаар сургуулийн сурагч Сүрэндаваагийн Баярмөнх
6. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд 5 дугаар сургуулийн сурагч Болдбаатарын Балжинням
7. Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөлд 5 дугаар сургуулийн сурагч Өлзийдэлгэрийн Мөнгөнзулбагш”-ийг шалгарууллаа.
Аймгийн “Оны онцлох хүүхэд”-ийг дараах 9 төрлөөр шалгарууллаа. Үүнд:
8. Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд 5 дугаар сургуулийн сурагч Мөнхтулгын Мөнх-Учрал
9. Багийн амжилт төрөлд 1 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Д. Энхтулга багшаар удирдуулсан “Боржигин шуранхай” урлагийн хамтлаг, Д. Ганбаатар ахлагчтай “Сансар хайрхан” ширээний теннисний баг тамирчид
10. “Шилдэг багш”-ийн төрөлд 2 дугаар сургуулийн Англи хэлний багш Дашзэвэгийн Лхагвасүрэн, ПТКоллежийн “Peace road” клубын багш Миеэгомбын Дэлгэрням, Теннисны дасгалжуулагч багш Дамбын Ганбаатар, ПТК-ийн багш Бадралын Мэндбаяр, 1 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Д. Энхтулга нар шалгарлаа.
Хамтран ажилласан Дэлхийн Зөн ОУБ-ын хамт олондоо талархсанаа илэрхийлье!