“1 ДҮГЭЭРТ ХҮҮХЭД” УРИАН ДОР “ОХИД, ХӨВГҮҮДИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ОРОЛЦОО” СУРГАЛТ

78
“1 ДҮГЭЭРТ ХҮҮХЭД” УРИАН ДОР “ОХИД, ХӨВГҮҮДИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ОРОЛЦОО” СУРГАЛТЫГ БАЯНТАЛ СУМЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. /2022.03.09-2022.03.11/
Хүүхдэд амьдрах ур чадварыг эзэмшүүлэн хүүхдэд байгаа давуу талыг олж харахад нь туслах, түүнийг ойлгуулах, тэднийг үнэ цэнэтэйд тооцох, хүндэтгэн харилцаж эрүүл харилцаа бий болгох, бусдаас суралцах, сургалтын олон төрлийн аргыг ашиглаж сурах, биеэ даах чадварт суралцах, мөн хүүхдийн эрх, хамгаалал, оролцооны талаар ойлголт мэдлэгтэй болж зөв иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор Баянтал сумын ЕБ-ын сургуулийн 6-9-р ангийн сурагчдад “ОХИД, ХӨВГҮҮДИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ОРОЛЦОО” сургалтыг 2022 оны 03 сарын 09-ны өдрөөс 03 сарын 11-ний өдрүүдийн хооронд 3 өдрийн турш 10 удаагийн сургалтыг ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд зохион байгуулсан. Сургалтад нийт 30 сурагч хүүхдүүд хамрагдсан.
Сургалтын агуулга:
Сурагчдын эрх, үүрэг, оролцоо
Зан чанар, харилцаа хандлага, эцэг эхээ хүндлэх
Амьдрах ухаан
Нөхөн үржихүйн эрүүл мэнд
Гэр бүл төлөвлөлт
Мэргэжил сонголт
Нийгмийн үүрэг хариуцлага
Цахим хэрэглээний зөв зохистой хэрэглээ
Үе энгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх нь
Аливаа төрлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь
Сэтгэл зүйгээ зөв удирдах нь зэрэг
Сургалтын үр дүнд хүүхдүүд харилцаа хандлага, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн нөхцөл байдалд ирээдүйн амьдралаа маш сайн авч явах чадваруудыг эзэмшиж, амьдралынхаа туршид тулгарч болох асуудлуудыг мэддэг бас түүнээс гарах арга зам, ур чадваруудыг эзэмшсэнээр ирээдүйд болох үйл явцад бэлтгэлтэй байж эрүүл, эерэг ухаанаар шийдвэр гэргах чавдартай болоход нөлөөлсөн юм.
Мөн хүүхдүүд өөрийгөө болон бусдыг аливаа төрлийн хүчирхийлэл болон эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, бусдыг ялгаварлан гадуурхаж, хэн нэгнийг хэцүү байдалд оруулахгүй байх талаар ойлголттой болсон ба анги баг хамт олноороо бат бөх, найрсаг харилцааг бэхжүүлэх дасгал ажиллаж, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэхэд нөлөөлсөн.
Тус сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Баянтал сумын ЕБ сургуулийн удирдлагууд, Нийгмийн ажилтан, багш нартаа болон нийт сурагч хүүхдүүдэдээ цаашдын ажил хөдөлмөр, сурах их үйлсэд нь өрнүүн дэлгэр амжилтыг хүсэн ерөөе.