АЙМГИЙН “ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО” ХУРАЛДЛАА.

76
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/150, А/280 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн ХЭХЗХороо 2022 оны анхдугаар хурлаа зохион байгууллаа.
➡️Хурлыг Аймгийн Засаг даргын орлогч Б. Анхбаяр тэргүүлж, гишүүдийн 70 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Хурлаар:
Аймгийн Засаг даргын 2022/02/01-ны өдрийн А/35 тоот “Аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хороог шинэчлэн байгуулах тухай” захирамжын танилцуулга
ХЭХЗХ-ний шинэчлэн батлагдсан журмын танилцуулга
2021 оны ГБХЗХГ-ын хүүхэд хамгааллын статистик мэдээлэл
2021 онд хүүхэд холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх холбогдох байгууллагуудын мэдээлэл-/Шүүхийн Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмгөөлөгчдийн холбоо/-ийг танилцуулж
2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлуулах чиглэлээ тодорхойлж хуралдлаа.