Өсвөрийн болон залуу морин хуурчдын аймгийн уралдаан

65
Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Дэлхийн Зөн ОУБ, Дуу бүжгийн Боржигин чуулга нар хамтран ГБХЗХГ-ын дэргэдэх морин хуурын дугуйлангийн багш Төв Халхын алдарт хуурч МУСТА БАЗАРЫН БАНЗРАГЧИЙН нэрэмжит өсвөрийн болон залуу #Морин #хуур сонирхогчдын аймгийн анхдугаар уралдааныг 2022 оны 04 сарын 09-ны өдөр зохион байгуулсан.
Тус уралдааны зорилго нь хүүхэд, залуучуудын дунд морин хуур хөгжмийг таниулан сурталчлах, ардын өв уламжлалыг түгээж морин хуур хөгжмөөр хичээллэх хүсэл сонирхлыг идэвхжүүлэхийн зэрэгцээ Монгол улсын болон гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлийг тоглож ур чадвараа дээшлүүлэн хөгжмийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой.
Уралдааныг #ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бага, дунд, ахлах болон #насанд хүрэгчид гэсэн 4 насны ангилалаар зохион явуулсан. Уралдаанд морин хуур хөгжмөөр хичээллэдэг болон сонирхогч нийт 15 хүүхэд, залуус оролцож тус бүр 2 уран бүтээлийг тоглон оролцсон юм. Оролцогчид уралдаанд дараах зохиолуудыг заавал тоглон оролцсон.
Бага нас /5-6-р анги/
1. М.Глинка “Дуу”
2. Монгол ардын дуу “Ботго”
Дунд нас /7-9-р анги/
1. Р.Шуман “Бодол”
2. Монгол ардын дуу “Цонхон дээр суусан ялаа”
Ахлах нас /10-12-р анги/
1. Сонсанс “Хун”
2. Идэрбат “Морин төвөргөөн”
18-45 насны залуучууд:
1. Пүрэвхүү “Эклийн эгшигт нутаг”
2. Чөлөөт уран бүтээл /Өөрийн урын сангаас сонголт хийж тоглоно/
Уралдааны шагналт байранд:
Бага насны ангилалд
Тэргүүн байр: Т.Тэмүгэн Шивээговь сумын ЕБС-ийн 5-р ангийн сурагч
Дэд байр: Г.Нандинбаяр Баянтал сумын ЕБС-ийн 5-р ангийн сурагч
Дунд насны ангилалд:
Тэргүүн байр: Т.Долгионхулан Баянтал сумын ЕБС-ийн 7-р ангийн сурагч
Дэд байр: Бадар-Ууган ЕБ-ын 1-р сургуулийн 8-р ангийн сурагч
Ахлах насны ангилалд:
Тэргүүн байр: О.Энхбилгүүн ЕБ 5-р сургуулийн 11-р ангийн сурагч
Дэд Байр: А.Мөнгөншагай ЕБ 1-р сургуулийн 10-р ангийн сурагч
Насанд хүрэгчдийн ангилалд:
Тэргүүн байр: Л.Энх-Амгаланбаатар
Дэд байр: Б.Адьяацэнд
Гутгаар байр: Г.Бадралбаяр нар тус тус шалгарсан юм.
Уралдааныг Дуу бүжгийн Боржигин чуулгын Ерөнхий найруулагч Т.Батсэрээтэр, Хөгжмийн ерөнхий удирдаач М.Амгаланжаргал, Морин хуурч, хөгжимчин Т.Төгөлдөр нар шүүн явуулсан.
Тус уралдааныг санаачлан хамтран зохион байгуулж морин хуур хөгжмөөр дамжуулан урлагийн боловсролыг түгээх хийгээд ардын өв соёлыг олон арван хүүхэд залууст өвлүүлэн үлдээж байгаа буурал багш Төв Халхын алдарт морин хуурч Базарын Банзрагч багшдаа болон уралдаанд оролцож морин хуур хөгжмөө эгшиглүүлэн хотол олны сонорыг мялааж өргөө байшингийн жаврыг үргээсэн нийт оролцогчдодоо талархаж цаашдын урлагийн их үйлсэд нь өндөр амжилт хүсч УРЛАГИЙН ТЭНГЭР ЯНЖИНЛХАМ БУРХАН МӨНХӨД ИВЭЭЖ ЯВАХ БОЛТУГАЙ хэмээн ерөөл өргөе
1 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно13 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно