“ХҮҮХДЭДЭЭ ҮЛГЭРЛЭН ДУУРИАХ ЭЦЭГ, ЭХ НЬ БАЙЦГААЯ” ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ

54
Дэлхийн гэр бүлийн өдрийн хүрээнд Шивээговь сумын ЗДТГазартай хамтран “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийн хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх нөлөөллийн ажлыг хийх, иргэдэд гэр бүлийн харилцаа, үнэ цэнийг мэдрүүлэх зорилгоор гэр бүлийн өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр:
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хуулийн танилцуулга
 “Гэр бүлийн харилцаа” лекц
“Үлгэр жишээ Шилдэг гэр бүл” шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ,
“Ханьтайгаа хамтдаа гэр бүлийн тэмцээн” зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.
Сум орон нутагтаа гэр бүлүүдэд зөв үлгэр дуурайлал болсон шилдэг 3 гэр бүлийг дараах номинацаар шалгарууллаа “Үлгэр жишээ гэр бүл” Л.Адьяадоржийн гэр бүл, “Хөдөлмөрч гэр бүл” Ж.Батсүхийн гэр бүл, “Манлайлагч гэр бүл” Ж.Хаянхярваагийн гэр бүл тус тус шалгарлаа.
Мөн Гэр бүлийн хөгжөөнт тэмцээнд идэвхтэй оролцсон иргэддээ баярлалаа.
Өдөрлөгийн үр дүнд гэр бүлийн харилцаа үнэ цэнийн ойлголт, үр хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх зарчим, гэр бүлийн харилцааны хэлбэр, зөрчлийг зохицуулах арга зарчимын талаар ойлголтын талаар таниулан сурталчлав.