ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ, ХОРТ ЗУРШЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ, НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ

41

Говьсүмбэр аймгийн хүн амын 60 гаруй хувийг хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучууд эзэлж байна. Өсвөр үеийн хүүхэд, залуучууд бэлгийн амьдралын цогц боловсрол авч чадахгүй, тэдэнд чиглэсэн ээлтэй эрүүл мэндийн үйлчилгээ дутагдаж байгаагаас үүдэлтэй өсвөр насны хүүхдийн бэлгийн замын халдварт өвчин, эрт жирэмслэлт, үр хөндөлт зэрэг асуудлаар манай аймаг улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй байдаг. Иймээс 2018 оноос эхлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ чиглэлээр өсвөр насны хүүхэд, залуусд боловсрол, мэдлэг олгох, соён гэгээрүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
2020 онд өсвөр насны хүүхэд, залууст бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг чадварыг нэмэгдүүлж шинэлэг хэлбэрээр дээрх асуудалд өсвөр үе, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд, өсвөх үеийг ивээх төв ТББ-тай хамтран ахлах ангийн 25 сурагчийг Үе тэнгийн сургагч багшаар давтан бэлтгэн тэднээр дамжуулан 2020 оны 10 сарын 26-ны өдрөөс 11 сарын 13-ны өдрүүдэд аймгийн ЕБС-ын дунд, ахлах ангийн нийт 1344 хүүхэд, Политехникийн коллежийн 72 оюутанд нийт 1416 өсвөр үеийн хүүхэд залууст нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа нөлөөллийн ажил зохион байгуулсан.
Өсвөр үе, хүүхэд, залуусыг хорт зуршилт автахгүй байхад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг уриалж, “Би хорт зуршилгүй залуу зурагт хуудсыг тарааж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан.